ДОЛООДУГААР БҮЛЭГ НАМЫН ХӨРӨНГӨ, САНХҮҮ

35 дугаар зүйл. Намын санхүүжилт

35.1. Нам нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.

35.2. Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх журмыг Үндэсний Хороо батална.

36 дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого, түүнийг зарцуулах журам

36.1. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын хөрөнгө нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс бүрдэх ба дараахь эд зүйл хамаарна.

Үүнд: 36.1.1. гишүүний болон сонгуульт гишүүний татвар;

36.1.2. гишүүд, дэмжигчдийн өгсөн хандив;

36.1.3. улс төрийн намын хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг; 36.1.4. намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгаанаас олсон орлого;

36.1.5. намын нэр, бэлгэдэл, далбаа ;

36.1.6. намын архив, намын өмчлөлд байгаа эд юмс;

36.1.7. намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү;

36.1.8. тус намд нэгдэж, нийлсэн намын эд хөрөнгө, нэр, далбаа, бэлэгдэл, архив, сонгуулийн хуульд заасны дагуу сонгогчийн саналын хуудсанд дээгүүр бичигдэх эрх;

36.1.9. өөрийн эд хөрөнгийг худалдсан, түрээслүүлснээс олсон орлого. 36.2. Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд заасан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах ба өөр зүйлд зарцуулах буюу гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглоно. 36.3. Намын Хэрэг эрхлэх газрын бүтцэд намын санхүүгийн ажил эрхэлсэн орон тооны алба /Ерөнхий менежер, санхүүгийн албаны дарга, эсхүл эдгээртэй адилтгах албан тушаалтан/ байна. 36.4. Санхүүгийн алба нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх ба Хэрэг эрхлэх газрын болон намын санхүүгийн тайланг гаргана. Ингэхдээ намын орон нутгийн байгууллагуудын санхүүгийн тайлан гарсны дараа нэгдсэн тайлан гаргана. 36.5. Намын санхүүгийн нэгдсэн тайланг аудитын байгууллагаар заавал баталгаажуулна.

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ