Нэг. Журам зөрчигчдөд дараах хариуцлагыг хулээлгэнэ.
Үүнд: 1. Сонгуульт үүргээс эргүүлэн татах
2. СОНГУУЛЬТ ГИШҮҮНИЙ МАНЛАЙЛАЛЫН ЖУРАМ
Энэхүү “Сонгуульт гишүүний манлайлал” журмын зорилго нь ИЗНН-ын сонгуульт гишүүдийн намынхаа үйл ажиллагаанд оролцох идэвхийг дээшлүүлж, санаачлагыг өрнүүлэх, намдаа эзэлж буй байр суурь, эрэмбийг тодорхойлох, тэдгээрийн намын төлөө оруулж буй хөдөлмөр, зүтгэлийг нь бодитоор үнэлж, дүгнэх улмаар намын үйл ажиллагааг тогтвортой, идэвхтэй явуулахад оршино. “Сонгуульт гишүүний манлайлал”-ыг цаашид “Манлайллын журам” гэх бөгөөдНамын хороо, Намын үндэсний хороо, Намын Улс Төрийн Зөвлөлийн түвшинд тус тус мөрдөнө. Манлайллын журмыг оноогоор үнэлж хагас жил тутам дүнг гарган байр эзлүүлж гишүүдэд ил тод мэдээлнэ. Дараагийн хагас жилд байр эзлүүлэхдээ тухайн хагас жилд хуримтлуулсан оноо дээр өмнө нь хуримтлуулсан оноог нэмж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ. Ингэснээр гишүүний намын үйл ажиллагаанд оролцсон үнэ цэнэ цаг хугацааны явцад алдагдахгүй байх нөхцөл бүрдэнэ. Манлайллын журмыг дүгнэхдээ дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгоно.
1. Шинээр санаачилсан бүтээлч ажил, идэвх, оюуны хөрөнгө оруулалт (0-20 оноо)/Ажил бүтээлийг тухайн шатны хурлаар оруулж, баталгаажуулсан баримтыг үндэслэнэ./
2. Намаас зохион байгуулсан үйл ажиллагаа, намын шат шатны хуралд оролцох оролцоо(0-10 оноо)/Хурал болон үйл ажиллагааны ирцийн бүртгэлийг үндэслэнэ./ 3. Намаас зохион байгуулсан үйл ажиллагааг санхүүгийн хувьд бэлэн болон бэлэн бус байдлаар дэмжсэн байдал (0-20 оноо)/Хандив болон санхүүжилтийн баримт намын ХЭГ-т заавал бүртгэгдсэн байна/
4. Намын гишүүний татвар төлөлт(0-10 оноо)/Татвар төлөлтийн баримтаар тооцно/ 5. Анхан шатны нэгж дээр ажилласан байдал. (0-20 оноо)/ Ажилласан анхан шатны байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ./ Үзүүлэлт тус бүрийг харъяалах оноогоор дүгнэнэ. Намын УТЗ-ийн түвшинд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын хорооны Бага хурлын түвшинд, Намын Хорооны дарга, Намын үүрийн түвшинд, Намын үүрийн дарга тус тус дүнг гаргаж тухайн шатны хурлаар хэлэлцүүлж батална. Манлайллын журмын хэрэгжилтэнд намын шат шатны хяналтын байгууллага хяналт тавьж гаргасан санал, гомдол, өргөдөлд дүгнэлт гаргана. Энэхүү журмаар гаргасан манлайлал нь намын гишүүдийг сонгон шалгаруулахад харгалзан үзэх үнэлгээ болно.