- ИЗНН-ын Үндэсний хороо 2023 оны 06-р сард хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө. Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дүрэмд дараах өөрчлөлт оров. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “… Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалт нэмж тусгагджээ. Тус хурлаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. ИЗНН-ын даргаар намын дэд дарга байсан Батын Батбаатар нэр дэвшиж, Үндэсний хорооны хурлаар гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 100 хувийн саналаар ИЗНН-ын даргаар Батын Батбаатар сонгогдов. Иргэний Зориг Ногоон намаас өнөөдөр 2023 оны 6-р сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхэд өргөдөл ирүүлж, “Иргэний Зориг Ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай өргөдөл гаргав.
