НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУРЛЫГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ЖУРАМ

Нэгдүгээр зүйл.

Журмын зорилго Энэ журмын зорилго нь намын дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэх намын анхан шатны байгууллагуудын хурлыг тогтмолжуулахад оршино.

Хоёрдугаар зүйл.

Журмын үйлчлэх хүрээ

2.1 Намын үүр хэсэг

2.2 Нийслэлийн намын хороо

2.3 Аймаг дүүргийн намын хороо

Гуравдугаар зүйл.

Анхан шатны байгууллагын хурлыг зарлан хуралдуулах

3.1 Намын анхан шатны байгууллага дүрэмд заасан хугацаандаа хуралдаагүй тохиолдолд дээд шатны намын байгууллага хурлыг зарлан хуралдуулна.

3.2 Намын үүр, хэсгийн хурлыг аймаг дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн, дүүргийн намын бага хурлыг нийслэлийн хорооны тэргүүлэгчдийн, аймаг нийслэлийн бага хурлыг улс төрийн зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр тус тус зарлан хуралдуулна.

3.3 Зарлан хуралдуулах хурлын товыг орон нутагт орон нутгийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийслэлд өдөр тутмын хэрэгслэлээр зарлана.

3. 4 Хурлын ирц хүрээгүй тохиолдолд тухайн бага хурлыг хүчингүйд тооцон, аймаг дүүрэг, нийслэлийн бүгд хурлыг улс төрийн намын үүр, хэсгийн хурлыг зарлан хуралдуулна.

3.5 Намын дээд шатны байгууллагын төлөөлөл оролцох ба хурлын дотоод асуудалд зөвхөн зөвлөх эрхтэйгээр оролцоно.

3.6 Энэхүү журмыг 2014 оны 03-р сараас эхлэн мөрдөнө.

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ