XОЁРДУГААР БҮЛЭГ. БОДЛОГЫН XОРООДЫН УДИРДЛАГА

Нэг. Бодлогын хороодын удирдлага

1. Бодлогын хороодын удирдлага намын удирдлага байна.

2. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч гэнэтийн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар яаралтай бодлого боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

Хоёр. Бодлогын хорооны даргын эрх, үүрэг Бодлогын хорооны дарга дараах эрх, үүрэгтэй:

1. Бодлогын хороог төлөөлөх, бодлогын хорооны саналыг баталгаажуулж холбогдох байгууллагуудад танилцуулах эрхтэй,

2. Судалгааны ажлын хэсгийг байгуулах эрхтэй,

3. Бодлогын хорооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй,

4. Бодлогын хорооны хуралдааныг удирдан зохион байгуулах эрхтэй,

5. Бодлогын хорооны хуралдааны дэгийг тогтоох эрхтэй,

6. Бодлогын хорооны шийдвэрийг баталгаажуулах үүрэгтэй,

7. Бодлогын хорооны хуралдааныг тогтмол зохион байгуулах үүрэгтэй,

Гурав. Бодлогын хорооны гишүүдийн эрх, үүрэг Бодлогын хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:

1. Бодлогын хорооны гишүүн намын аль ч байгууллагаас мэдээлэл шаардах эрхтэй, 2. Бодлогын хорооны хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох эрхтэй,

3. Бодлогын хорооны даргад нэр дэвшүүлэх давуу эрхтэй,

4. Бодлогын хорооны хуралдааны дэгийг мөрдөх үүрэгтэй,

5. Бодлогын хорооны хуралдаанд идэвхтэй оролцох үүрэгтэй,

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ