Нэгдүгээр булэг. Бодлогын хороодын ажиллах нийтлэг журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмаар ИЗНН-ын бодлогын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулна.
2. Намын бодлогын байгууллага гэж намын дотоод зохион байгуулалтын болон улс төрийн бодлого боловсруулах зорилгоор Үндэсний хорооноос байгуулсан “Бодлогын хороо”-дыг ойлгоно.
3. Бодлогын хороодын ажиллах багц журам нь Үндэсний хорооны хурлаар батлагдсан цагкас хүчин төгөлдөр мердөгдөнө.
Хоёр. Бодлогын хорооны бүтэц, зохион байгуулалт
1. Бодлогын хороог Үндэсний хорооны гишүүдээс бүрдүүлнэ.
2. Бодлогын хороо 20-иос доошгүй гишүүнтэй байна.
3. Үндэсний хорооны гишүүн 1-ээс доошгүй бодлогын хороонд заавал хамрагдана. 4. Үндэсний хорооны гашүүн хэд хэдэн бодлогын хорооны гишүүн байж болно.
5. Бодлогын хороо тус бүр судалгааны нэгдсэн сантай байна.
6. Бодлогын хороодын удирдах байгууллага намын удирдлага байна.
Гурав. Бодлогын хорооны үйл ажиллагаа
1. Бодлогын хороо нь намын анхан шатны байгууллагуудад ирүүлсэн иргэд, гишүүд, дэмжигчдын саналын шинжтэй оргодлүүдийг хүлээн авч хэлэлцэн салбарын мэргэжлийн ажлын хэсэг байгуулан судалж үнэлэлт, дүгнэлт өгнө.
2. Бодлогын хороо нь намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Улс төрийн албан тушаалтнуудын хүсэлтээр тодорхой асуудлаар судалгаа хийж, тэднийг мэдлээллээр хангаж үйл ажиллагаа, шийдвэртээ баримтлах бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.
3. Бодлогын хороо нь оерийн санаачилгаараа чиг үүргийн дагуу шинэ хуулийн болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд дээр ажиллаж намаас сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулан хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно.
4. Бодлогын хороо нь гэнэтийн, зайлшгүй тохиолдолд бодлогын хорооны гишүүний санаачилгаар шуурхай хуралдаж, Улс төрийн зөвлел болон Үндсэний хороогоор хэлэлцүүлэлгүй шийдвэр гаргаж, тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх саналыг намын удирдлагад хүргүүлж болно.
5. Намаас зохион байгуулах улс төрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах сэдэв, аргачлалыг боловсруулна.
6. Хэд хэдэн бодлогын хороод хамтарч тодорхой салбарын асуудлаар дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж болно.
7. Бодлогын хороо нь ажлаа жилээр төлөвлөж биелэлтийг жилд 1 удаа хорооны өмнө тайлагнана.
Дөрөв. Бодлогын хорооны үйл ажиллагааны зарчим
1. Судалгаанд тулгуурласан байх
2. Шинжлэх ухаанч байх
3. Үнэнч, шударга байх
4. Түргэн шуурхай байх
5. Цаг үеийн мэдрэмжтэй байх
6. Ил тод, нээлттэй байх
7. Дайчин зоригтой байх нь ИЗНН-ын бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Тав. Бодлогын хорооны хуралдаан
1. Бодлогын хорооны ээлжит хуралдаан 2 долоо хоногт 1-ээс доошгүй удаа хуралдана. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг ХЭГ-ын мэдээллийн сүлжээгээр түгээнэ.
2. Бодлогын хорооны ээлжит бус хуралдааныг бодлогын хорооны даргын шийдвэрээр хэдийд ч хуралдуулж болно.
3. Бодлогын хорооны шийдвэр нь зөвлөмж, дүгнэлт, санал хэлбэртэй байна.
4. Судалгааны ажлын хэсэгт бодлогын хорооноос хүргүүлж байгаа шийдвэрийг зөвлөмж, судалгааны ажлын хэсгийн шийдвэрийг дүгнэлт, дүгнэлтийг үндэслэн гарах бодлогын хорооны шийдвэрийг санал гэж тус тус тодорхойлно.
5. Бодлогын хорооны 3-аас доошгүй гишүүдийн ирцээр хурлын ирц бүрэлдэнэ. Бодлогын хорооны шийдвэр нь тухайн хуралдаанд оролцогчдын энгийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
6. Бодлогын хороо тодорхой асуудлаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд судалж дүгнэлт гаргах шаардлагатай эсэхийг хэлэлцэнэ.
7. Дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд судалгааны ажлын хэсгийг Бодлогын хорооноос зохион байгуулж “Зөвлөмж” гарган тодорхой хугацаа тогтоож өгнө.
8. Судалгааны ажлын хэсэг тусгай мэргэжлийн хөндлөнгийн судалгаа, шинжилгээний байгууллагын туслалцааг авч болно. Энэ тохиолдолд холбогдох зардлыг ажлын хэсэг хариуцна.
9. Судалгааны ажлын хэсэг Бодлогын хорооноос тогтоосон хугацаанд “дүгнэлт”-ээ ирүүлэх үүрэгтэй.
Зургаа. Бодлогын хорооны үйл ажиллагааны баталгаа
1. Бодлогын хорооны хуралдах нөхцлийг хэрэг эрхлэх газраас бүрдүүлнэ.
2. Бодлогын хорооны бичиг баримтын бүртгэл хөтлөлт, хадгалалт хамгаалалтыг намын хэрэг эрхлэх газар хариуцна.
3. Бодлогын хорооны гишүүдийн идэвх оролцоог дүгнэн шагнах, урамшуулах асуудлыг Намын удирдлага хэлэлцэн Үндэсний хороогоор шийдвэрлүүлнэ.
Долоо. Бодлогын хороо намын байгууллагатай харилцах
1. Намын анхан шатны байгууллага бодлогын хорооноос гаргасан зөвлөмжийг заавал биелүүлэх, туслах үүрэгтэй.
2. Намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Улс төрийн албан тушаалтан бүр намын бодлогын хорооны саналыг үйл ажиллагаа, шийдвэртээ тусгаж биелүүлэх үүрэгтэй. 3. Бодлогын хороо, намын байгууллага хоорондоо зөвхөн бичгээр харилцана.
Найм. Иргэд, намын байгууллага, гишүүд, дэмжигчид, намаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Улс төрийн албан тушаалтнуудаас өргөдөл хүлээн авах
1. ИЗНН-д хаяглаж ирүүлсэн аливаа өргөдөл, гомдлыг Хэрэг эрхлэх газар хүлээн авч бүртгэлд авч намын дотоод ажил хариуцсан дарга, дэд даргад танилцуулна.
2. Дарга, дэд дарга өргөдөл, гомдолтой танилцаад холбогдох бодлогын хороодод шилжүүлэн хариуг бичгээр өгнө.
3. Иргэд, гишүүд, дэмжигчдээ ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон мөрдөнө.