ТҮҮХЭН ТОВЧОО

2000 он
2000 оны 2-р сорд С.Зоригийн фракцынхан гэж нэрлэгдсэн С.Оюун, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, Х.Хулан, Л.Эрдэнэтуул нарын хүмүүс бие даасан нам байгуулах болсноо олон нийтэд мэдэгдэв. 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Шинжлэх ухаан мэдээллийн төвийн хурлын зааланд С.Зоригийн фракцынхны санаачилсан шинэ нам үүсгэн байгуулах Их хуралд таслах эрхтэй 40 мандат бүхий нийслэл, орон нутгийн төлөөлөгч цугларч Монголын 24 дэх улс төрийн нам гал голомтыг бадраан, Иргэний Зориг Нам гэж нэрлэн даргаар нь Санжаасүрэнгийн Оюуныг сонгов. 2000 оны 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуульд Иргэний Зориг Нам Ногоон намтай хамтран "Иргэний Зориг - Ногоон Нам" эвсэл байгуулан нийт 76 тойрогт 76 нэр дэвшүүлэн оролцож Дорнод аймгийн 17 дугаар тойргоос С.Оюун дахин сонгогдсон амжилт гаргаж, парламентын нам болов. Орон нутгийн сонгуулийн дараа И3Н, Л.Дашням даргатай Монголын Төлөө Нам Д.Ганбаатар  тэргүүтэй Орон Нутгийн хөгжил намууд нийлэн нэгдэв. ИЗН Монголын хүч
2001он

Гуравдагч хүчний орон зайг бий болгохын төлөө чармайн ажиллаж эхлэв.

2001 он ИЗН парламентад суудалтай намын хувьд 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АИХ депутат асан, академич, зохиолч Лувсандамбын Дашнямын нэрийг дэвшүүлэн оролцов. Мөн 2001 Булган аймгийн 11 тойргийн нөхөн сонгууль болоход БНН-ын дарга "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан дэвшиж дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулсан баг Булган аймагт ажиллав. ИЗН, БНН тус тусдаа ажлын хэсэг гарган, хоёр намыг нэг улс төрийн хүчин болгох ажлыг оны сүүлээр эхлүүлэв.

2002 он

2002 оны 2 дугаар сарын 22-нд ИЗН, БНН-тай нэгдэх Их хурал Соёлын Төв өргөөнд болж, нэгдсэн намаа ИЗ-БНН хэмээн нэрлэв. Намууд нэгдэн, С.Оюун намын Тэргүүн, Б.Жаргалсайхан намын Тэргүүн дэд дарга, Ц.Ганхуяг, С.Отгонбаяр нар намын Дэд даргаар сонгогдов.

2002 оны 8 дугаар сарын 1-ний өдөр "АН, ИЗ-БНН нь Монгол орондоо иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үзэл санааны дор эрх зүйт төрийг байгуулах, Монголын ардчилсан хүчнийг нэгтгэн нягтруулах эрхэм зорилгоор

2004 оныг дуустал хугацаанд УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгууль, Орон нутгийн сонгуульд хамтран оролцохоор харилцан тохиролцож "Түншлэлийн гэрээ" байгуулж, түүнд АН-ын дарга Д.Дорлигжив, ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун нар гарын үсэг зурав.

2003он

"ААА-г арилгана, БББ-r бий болгоно" дунд хугацааны стратегийн баримт бичгээ ард түмэндээ танилцуулж, тэдний санал бодол, дүгнэлт зөвлөмжийг уулзалт ярилцлага, факс, захидол, электрон шуудан, сонин хэвлэлийн хуудсаар дамжуулан хүлээн авав. ИЗ-БНН АН-тай эвслийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ үед "Сантмарал" сангийн судалгаагаар МАХН 38, АН 27, ИЗ-БНН 10 Эх орон МАСШН 3 хувийн чансаатай байв.

2004 он

2004 оны 3-р сарын 30-ны өдөр ИЗ-БНН-ын дунд хугацааны "ААА-БББ" хөтөлбөрийг 2003 оноос хойш 1.5 жил гаруй хугацаанд ард нийтээр хэлэлцүүлсний дүнг танилцуулах Бага хурал болов. Тус хуралд ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Л.Дашням, Ч.Базар нарын хүмүүс хөтөлбөрийн асуудалтай холбогдсон илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2004 оны 4 дүгээр сарын 19- ний өдөр ИЗ-БНН-аас Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Энхбаярт С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ. Тодорхой ул мөртэй, гэрчтэй энэ хэргийг илрүүлэхгүй 6 жилийн нүүр үзэж буйг хүчний байгууллага сайн, муу ажиллаж байна гэхээсээ илүү тэдний ажлыг дэмжих төр, засгийн төвшний сонирхол бага байгаатай холбон үзэж байгаагаа ч ИЗ-БНН нуусангүй. Түүнчлэн Ерөнхий сайдаас 2000 оны сонгуулиар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлнэ гэж амласан амлалтаа хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын хаврын чуулганаар энэ хэргийн илрүүлэлтийн үйл явцын талаар хэлэлцэн, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, олон улсын шинжээчдийг урьж ажиллуулан хэргийн мөрдөлтөд хяналт тавиулахыг шаардав. 2004 он 4 дүгээр сард ИЗН-ын Их хурал хуралдаж, ирэх УИХ-ын сонгуульд баримтлах бодлогоо тодорхойлов. 2004 оны 10 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн улс төрийн намуудын V Бага хуралд С.Оюун тэргүүтэй ИЗН-ын төлөөлөгчид оролцов. Хурлын төлөөлөгчид намын Дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-д албан ёсны айлчлал хийв.

2005 он

Энэ онд ИЗН байгуулагдсаны 5 жилийн ой тохиосон тул намын Хэрэг Эрхлэх Газраас ой угтсан хоёр сарын аяныг улс орон даяар зохион байгуулав. Намын тэргүүний дэргэдэх зөвлөлдөх танхимын гишүүд, Стратегийн судлалын хүрээлэнтэй хамтран 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр "Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хувилбарууд" сэдэвт уулзалт ярилцлагыг намын УТЗ, ҮХ-ны гишүүдийн дунд зохион явуулж, УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд өгөх саналуудаа нэгтгэв. 

2006 он

2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал болж, намын Тэргүүн С.Оюун "Иргэний Зориг ба Монгол түмний шинэ сорилт" улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал ҮХ-ноос оруулсан "Намын нэрийг өөрчлөх тухай" саналыг хэлэлцэн намын дүрмийн 19.1.7 дахь заалтыг үндэслэн намын нэрийг "Иргэний Зориг Нам" гэж өөрчлөх шийдвэр гаргав. УИХ дахь ИЗН-ын төлөөлөл болох М. Зоригт, С.Оюун нар бүрэн эрхийнхээ дагуу Засгийн Газрын гишүүн, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Сайд Ц.Цэнгэлийг Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас нь огцруулах саналыг УИХ-ын даргад 2006 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өргөн барив.

2007 он

Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбоо 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Гамбург хотноо болсон 60 жилийн ойн үеэрээ ИЗН-ыг жинхэнэ гишүүнээрээ элсүүлэв. Энэхүү холбоонд ИЗН элссэнээр Монгол улс дэлхийн улс төрийн гурван гол баганад өөрийн төлөөлөлтэй болов.

2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн ИЗН-ын ЕНБД М.Зоригт нар УИХ-ын ээлжит бус сонгуулийн төлөө парламентын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлэв. 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунд хамтран ажиллах тухай санал бүхий албан тоотыг ирүүлэв. Намын УТЗ хуралдаж, С.Баярын Засгийн газрын танхимд ИЗН-ын төлөөлөл оролцож, Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газар хамтран байгуулах тухай гэрээнд МАХН-ыг төлөөлж МАХН-ын дарга С.Баяр, ИЗН-ыг төлөөлж ИЗН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зурав. Энэхүү гэрээгээр ИЗН С.Баярын Засгийн газарт Гадаад хэргийн болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамыг толгойлон ажиллах болов.

2008 он

Монголын Үйлдвэрчний Соёлын төвд болсон ээлжит Их хуралд хот, хөдөөгийн 1200 гаруй төлөөлөгчид оролцож, "Уушиг нь муудсан төр, төрийн гадна үлдсэн Монгол хүн" улс төрийн илтгэлийг ИЗН-ын  Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Д.Өлзийсайхан нар тавьж, ТВ9 телевизээр Монгол орон даяар нэвтрүүлэв. 2008 оны 1 дүгээр сарын 22-ноос 28-ны хооронд ХБНГУ-ын КАС-ийн шугамаар ИЗН-ын парламент болон гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга М.Чойдорж сонгуулийн менежерүүдэд зориулсан хөтөлбөр - танилцах аялалд оролцож, Хессе мужийн парламентын орон нутгийн сонгуулийг ажиглав. 2008 оны хавар доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Л.Ням-Осорын удирдаж байсан, Монголын ууган улс төрийн хүчнүүдийн нэг Монголын Эв Нэгдлийн Нам ИЗН-ын дүрэм, үзэл баримтлал, бодлогыг хүлээн зөвшөөрч нийлэн нэгдэв. Тус намын ЕНБД Ш.Сүхбаатарыг ИЗН-ын Дэд даргаар сонгож, ҮХ, УТЗ-ийн гишүүдийг 50х50-ийн харьцаатайгаар шинээр сонгож байгуулав.

2009 он

2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН парламентын намын хувьд ҮХ-ныхоо шийдвэрийг үндэслэн АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин оролцов. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёрын дунд болсон халз өрсөлдөөнд Ц.Элбэгдорж 52 орчим хувийн санал авч ялалт байгуулав. 2009 онд ИЗН-ын төлөөлөгчид Казакстан улсын Астана хотноо болсон Азийн улс төрийн намуудын ээлжит Бага хуралд оролцов. 2009 оны намар болсон Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбооны 56 дугаар Бага хуралд ИЗН гишүүний хувьд оролцож, илтгэл хэлэлцүүлэв. 2009 оны 10 сарын 30-наас 11 сарын 2 өдөр Египетийн нийслэл Кайр хотноо болсон Либерал Интернэшнлийн 56 дугаар Их Хуралд ИЗН-ын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Уг хурлын үеэр ИЗН-ын гишүүнчлэлийг баталсан шийдвэр гаргасан бөгөөд хуралд оролцсон ИЗН-ын Үндэсний Хорооны гишүүн Т.Эрдэнэчимэг ИЗН-ын үүсэл, хөгжлийн сэдвээр танилцуулга хийжээ. Мөн хурлын үеэр ИЗН-ын төлөөлөгчид Германы Чөлөөт Ардчилсан нам болон Фридрих Наумаиы сангийн төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт зохион байгуулж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2010 он

2010 оны 3 сарын 13-нд Иргэний Зориг Нам 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.

2011 он

2011 оны 3 сарын 26-нд ИЗ-НН-ын нэгдэх Их хурал болов. Зангиагүй уулзалт зохион байгуулав. ИЗ-НН-ын УТЗ-ийн гишүүд, ХЭГ-ын ажилтнууд оролцов. 2011 оны 4 сарын 05-нд ИЗ-НН-ын удирдлагууд УИХ дахь МАН бүлгийн ахлагчтай уулзаж, Сонгуулийн хуулийн талаар ИЗ-НН-ын баримталж буй байр суурийг илэрхийлэв. 2011 оны 4 сарын 08-нд ИЗ-НН-аас "Монгол Улсын Сонгуулийн тогтолцооны шинэчлэл" сэдэвт улс төрийн намуудын хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МАН, МҮШН, АН, ИХН, БНН-уудын төлөөлөл оролцов. Гадаадад амьдарч буй иргэдийн төлөөллөөс сонгох эрхээ хангах заалтыг Сонгуулийн шинэ хуулинд оруулах хүсэлт ил захидлын хариуг ИЗНН хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөв.

2011 оны 5 сарын 04-нд ИЗ-НН "Цахим өртөө" ТББ-тай гадаадад суугаа МУ-ын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 2011 оны 5 сарын 10-нд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар МНН-ыг ИЗН-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулах хүсэлтийг бүртгэхээс түтгэлзэв. 2011 оны 5 сарын 08-нд МҮХАҮТ-тай ИЗ-НН хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2011 оны 4 сарын 04-нд ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд материал хүргүүлэв. 2011 оны 5 сарын 09-нд Дээд шүүх ИЗ-НН бүртгэх хурлаа хийж татгалзсан хариу өгөв. 2011 оны 6 сарын 14. ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин материалаа өгөв.

2012 он

2012оны 10 сард Либериал интернэшнл холбооны жихэнэ гишүүнээр сонгогдсон. 2012 онд ИЗНН-ын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Булганчимэг CALD-ын Залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.

2013 он

2013 онд ИЗНН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнүүдийг үе шаттайгаар амжилттай зохион байгуулав. 2013 оны 7 сард ИЗНН нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжин оролцов. ХБНГУ-ын Чөлөөт Ардчилсан нам ИЗНН-ын хамтын ажиллагааны дагуу Фридрих Наумын Сангийн санхүүжилтээр засаг барьж буй жижиг намуудын бодлого, үйл ажиллагаа,

2016 он

УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бодлого стратеги сэдвээр тус сангийн захирал Манфрейд Рехтар намын удирдлага, 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд сургалт явуулав.

2018 он

2018 оны 01 сарын 27-ны үндэсний хорооны хурлаар намын дүрмэнд өөрчлөлт      оруулж нам нэг даргатай болов. Намын даргаар Ц.Ганхуяг үлдэж, С.Оюун,      С.Дэмбэрэл нар өргөдлөө өгөн намын даргаас чөлөөлөгдөв.

Он цагийн товчоон:  

2000 он            2000 оны 02-р сард С.Зоригийн фракцынхан гэж нэрлэгдсэн С.Оюун, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, Х.Хулан, Л.Эрдэнэтуул нарын хүмүүс бие даасан нам байгуулах болсноо олон нийтэд мэдэгдэв.

2000 оны 03-р сарын 09-ний өдөр Шинжлэх ухаан мэдээллийн төвийн хурлын зааланд С.Зоригийн фракцынхны санаачилсан шинэ нам үүсгэн байгуулах Их хуралд таслах эрхтэй 40 мандат бүхий нийслэл, орон нутгийн төлөөлөгч цугларч Монголын 24 дэх улс төрийн нам гал голомтоо бадраан, Иргэний Зориг Нам гэж нэрлэн, даргаар нь Санжаасүрэнгийн Оюуныг сонгов.

2000 оны 6-р сард болсон УИХ-ын сонгуульд Иргэний Зориг Нам Ногоон намтай хамтран “Иргэний Зориг-Ногоон Нам” эвсэл байгуулан нийт 76 тойрогт 76 нэр дэвшүүлэн оролцож Дорнод аймгийн 17 дугаар тойргоос С.Оюун дахин сонгогдсон амжилт гаргаж, парламентын нам болов. Орон нутгийн сонгуулийн дараа И3Н, Л.Дашням даргатай Монголын Төлөө Нам Д.Ганбаатар  тэргүүтэй Орон Нутгийн хөгжил намууд нийлэн нэгдэв.         

2001 он                Иргэний Зориг нам гуравдагч хүчний орон зайг бий болгохын төлөө чармайн ажиллаж эхлэв.

2001 он ИЗН парламентад суудалтай намын хувьд 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АИХ депутат асан, академич, зохиолч Лувсандамбын Дашнямын нэрийг дэвшүүлэн оролцов. Мөн 2001 Булган аймгийн 11 тойргийн нөхөн сонгууль болоход БНН-ын дарга “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан дэвшиж дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулсан баг Булган аймагт ажиллав. ИЗН, БНН тус тусдаа ажлын хэсэг гарган, хоёр намыг нэг улс төрийн хүчин болгох ажлыг оны сүүлээр эхлүүлэв.

 2002 он              2002 оны 2 дугаар сарын 22-нд ИЗН, БНН-тай нэгдэх Их хурал Соёлын Төв өргөөнд болж, нэгдсэн намаа ИЗ-БНН хэмээн нэрлэв. Намууд нэгдэн, С.Оюун намын тэргүүн, Б.Жаргалсайхан намын Тэргүүн дэд дарга, Ц.Ганхуяг, С.Отгонбаяр нар намын Дэд даргаар сонгогдов.

2002 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “АН, ИЗ-БНН нь Монгол орондоо иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үзэл санааны дор эрх зүйт төрийг байгуулах, Монголын ардчилсан хүчнийг нэгтгэн нягтруулах эрхэм зорилгоор

2004 оныг дуустал хугацаанд УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгууль, Орон нутгийн сонгуульд хамтран оролцохоор харилцан тохиролцож “Түншлэлийн гэрээ” байгуулж, түүнд АН-ын дарга Д.Дорлигжив, ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун нар гарын үсэг зурав.

2003 он           “ААА-г арилгана, БББ-r бий болгоно” дунд хугацааны стратегийн баримт бичгээ ард түмэндээ танилцуулж, тэдний санал бодол, дүгнэлт зөвлөмжийг уулзалт ярилцлага, факс, захидол, электрон шуудан, сонин хэвлэлийн хуудсаар дамжуулан хүлээн авав. ИЗ-БНН АН-тай эвслийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ үед “Сантмарал” сангийн судалгаагаар МАХН 38, АН 27, ИЗ-БНН 10 Эх орон МАСШН 3 хувийн чансаатай байв.

 2004 он          2004 оны 3-р сарын 30-ны өдөр ИЗ-БНН-ын дунд хугацааны “ААА-БББ” хөтөлбөрийг 2003 оноос хойш 1.5 жил гаруй хугацаанд ард нийтээр хэлэлцүүлсний дүнг танилцуулах Бага хурал болов. Тус хуралд ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Л.Дашням, Ч.Базар нарын хүмүүс хөтөлбөрийн асуудалтай холбогдсон илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2004 оны 4-р сарын 19- ний өдөр ИЗ-БНН-аас Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Энхбаярт С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ. Тодорхой ул мөртэй, гэрчтэй энэ хэргийг илрүүлэхгүй 6 жилийн нүүр үзэж буйг хүчний байгууллага сайн, муу ажиллаж байна гэхээсээ илүү тэдний ажлыг дэмжих төр, засгийн түвшний сонирхол бага байгаатай холбон үзэж байгаагаа ч ИЗ-БНН нуусангүй. Түүнчлэн Ерөнхий сайдаас 2000 оны сонгуулиар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлнэ гэж амласан амлалтаа хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын хаврын чуулганаар энэ хэргийн илрүүлэлтийн үйл явцын талаар хэлэлцэн, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, олон улсын шинжээчдийг урьж ажиллуулан хэргийн мөрдөлтөд хяналт тавиулахыг шаардав. 2004 он 4-р сард ИЗН-ын Их хурал хуралдаж, ирэх УИХ-ын сонгуульд баримтлах бодлогоо тодорхойлов. 2004 оны 10 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн улс төрийн намуудын V Бага хуралд С.Оюун тэргүүтэй ИЗН-ын төлөөлөгчид оролцов. Хурлын төлөөлөгчид намын Дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-д албан ёсны айлчлал хийв.

 2005 он          Энэ онд ИЗН байгуулагдсаны 5 жилийн ой тохиосон тул намын Хэрэг Эрхлэх Газраас ой угтсан хоёр сарын аяныг улс орон даяар зохион байгуулав. Намын тэргүүний дэргэдэх зөвлөлдөх танхимын гишүүд, Стратегийн судлалын хүрээлэнтэй хамтран 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хувилбарууд” сэдэвт уулзалт ярилцлагыг намын УТЗ, ҮХ-ны гишүүдийн дунд зохион явуулж, УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд өгөх саналуудаа нэгтгэв. 2005 оны 01 сарын дундуур намын боловсролын талаарх бодлого бүхий ил захидалд намын Тэргүүн С.Оюун, ЕНБД М.Зоригт нар гарын үсэг зурж, төрийн болон хувийн хэвшлийн 630 дунд сургуулийн багш нарт шуудангаар илгээв. Намын удирдлагууд нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ын тэргүүнүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав. ИЗ-БНН дүрмэндээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжин бүх шатны сонгуульд нэр дэвших, номын удирдах бүтэц болох ҮХ, УТЗ-ийн бүтцийн 30-аос доошгүй хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар оруулжээ. Энэ нь улс төрийн намуудаас анх удаа гаргасан шийдвэр байв. Хэрэг Эрхлэх газраас намын үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын дунд сургуулийн 9-10-р ангийн сурагчдын дунд “ИЗ-БНН-ыг хэн сайн мэдэх вэ” зохион бичлэгийн уралдаан, оюутан залуус, насанд хүрэгчдийн дунд “Авлигал-Ядуурлын үндэс” эссэ бичлэгийн уралдааныг 2005 оны 02 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж дүгнэв. 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд “Сонгуулийн тогтолцоо – Улс төрийн шинэчлэл” дугуй ширээний ярилцлагыг улс төрийн намуудын дунд зохион байгуулж, парламентад суудалтай МАХН, АН, ИЗ-БНН, Эх орон – МАШСН-ууд  илтгэл тавьж, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцов. 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ИЗ-БНН үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын байранд болж, Монгол бөхийн өргөөнөө хүчит 128 бөх зодоглон, ИЗ-БНН-ын гишүүн, Монгол Улсын аварга А.Сүхбат түрүүлэн, намын гишүүд дэмжигчид, хурсан олноо баярлуулав. Энэ үеэр орон нутагт ИТХ-д сонгогдсон 114 төлөөлөгчийг ИЗ-БНН-ын “Ирээдүйтэй улс төрч” цол, тэмдгээр шагнав. ИЗ-БНН-ын Тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюуны “Монгол орны шинэчлэлийн хувь заяа” ном хэвлэгдэж, уншигч олны хүртээл болов. ИЗ-БНН-ын УТЗ хуралдан улс орны хөгжилтэй холбоотой даруй хэлэлцвэл зохих тулгамдсан хэд хэдэн асуудлаар нийгмийн зөвшилцлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдхүүнтэйгээр Зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр зохион байгуулах санал бүхий “Хожимдолгүй сонордуулах айлтгал бичиг”-ийг 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлэв. 2005 оны 10-р сарын 7-ны өдөр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойшхи 7 жилийн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ҮАБЗ, эрх баригч намууд чухам юу хийснээ орд түмэндээ тайлагнах, хэргийг мөрдөн шалгах ажлыг хянах үүрэгтэй комиссыг УИХ-д байгуулах, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн дагуу улс төрийн аллагыг мөрдөн шалгаж илрүүлэх ажлын туршлагатай гадаад орны шинжээчдийг урьж дүгнэлт гаргуулан , зөвлөгөө авч ажиллуулах шаардлагыг дэмжиж Монгол Улсын 150 мянган иргэн гарын үсэг зурсан шаардлагыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарт ИЗ-БНН-ын удирдлага, УТЗ-ийн гишүүд гардуулан өглөө. 2006 он Намын Хэрэг Эрхлэх Газар ХБНГУ-ын “Конрад Аденауэрийн Сан”- тай хамтран 2006 оны 1 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд нийслэл хотноо 20 аймаг, сумд болон нийслэлийн 6-н дүүргийн намын анхан шатны байгууллагын 350 гаруй удирдлагуудыг оролцуулсан “Улс төрийн нам ба нутгийн өөрөө удирдах ёс” сургалт, семинарыг зохион явуулав.

2006 он           2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал болж, намын Тэргүүн С.Оюун “Иргэний Зориг ба Монгол түмний шинэ сорилт” улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал ҮХ-ноос оруулсан “Намын нэрийг өөрчлөх тухай” саналыг хэлэлцэн намын дүрмийн 19.1.7 дахь заалтыг үндэслэн намын нэрийг “Иргэний Зориг Нам” гэж өөрчлөх шийдвэр гаргав. УИХ дахь ИЗН-ын төлөөлөл болох М. Зоригт, С.Оюун нар бүрэн эрхийнхээ дагуу Засгийн Газрын гишүүн, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын сайд Ц.Цэнгэлийг Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас нь огцруулах саналыг УИХ-ын даргад 2006 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өргөн барив.

2007 он           Дэлхийн Либериал ардчилсан намуудын холбоо 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Гамбург хотноо болсон 60 жилийн ойн үеэрээ ИЗН-ыг жинхэнэ гишүүнээрээ элсүүлэв. Энэхүү холбоонд ИЗН элссэнээр Монгол улс дэлхийн улс төрийн гурван гол баганад өөрийн төлөөлөлтэй болов.

2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн ИЗН-ын ЕНБД М.Зоригт нар УИХ-ын ээлжит бус сонгуулийн төлөө парламентын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлэв. 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунд хамтран ажиллах тухай санал бүхий албан тоотыг ирүүлэв. Намын УТЗ хуралдаж, С.Баярын Засгийн газрын танхимд ИЗН-ын төлөөлөл оролцож, Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газар хамтран байгуулах тухай гэрээнд МАХН-ыг төлөөлж МАХН-ын дарга С.Баяр, ИЗН-ыг төлөөлж ИЗН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зурав. Энэхүү гэрээгээр ИЗН С.Баярын Засгийн газарт Гадаад хэргийн болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамыг толгойлон ажиллах болов.

2008 он           Монголын Үйлдвэрчний Соёлын төвд болсон ээлжит Их хуралд хот, хөдөөгийн 1200 гаруй төлөөлөгчид оролцож, “Уушиг нь муудсан төр, төрийн гадна үлдсэн Монгол хүн” улс төрийн илтгэлийг ИЗН-ын  Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Д.Өлзийсайхан нар тавьж, ТВ9 телевизээр Монгол орон даяар нэвтрүүлэв. 2008 оны 1 дүгээр сарын 22-ноос 28-ны хооронд ХБНГУ-ын КАС-ийн шугамаар ИЗН-ын парламент болон гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга М.Чойдорж сонгуулийн менежерүүдэд зориулсан хөтөлбөр – танилцах аялалд оролцож, Хессе мужийн парламентын орон нутгийн сонгуулийг ажиглав. 2008 оны хавар доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Л.Ням-Осорын удирдаж байсан, Монголын ууган улс төрийн хүчнүүдийн нэг Монголын Эв Нэгдлийн Нам ИЗН-ын дүрэм, үзэл баримтлал, бодлогыг хүлээн зөвшөөрч нийлэн нэгдэв. Тус намын ЕНБД Ш.Сүхбаатарыг ИЗН-ын Дэд даргаар сонгож, ҮХ, УТЗ-ийн гишүүдийг 50х50-ийн харьцаатайгаар шинээр сонгож байгуулав.

2009 он           2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН парламентын намын хувьд ҮХ-ныхоо шийдвэрийг үндэслэн АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин оролцов. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёрын дунд болсон халз өрсөлдөөнд Ц.Элбэгдорж 52 орчим хувийн санал авч ялалт байгуулав. 2009 онд ИЗН-ын төлөөлөгчид Казакстан улсын Астана хотноо болсон Азийн улс төрийн намуудын ээлжит Бага хуралд оролцов. 2009 оны намар болсон Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбооны 56 дугаар Бага хуралд ИЗН гишүүний хувьд оролцож, илтгэл хэлэлцүүлэв. 2009 оны 10 сарын 30-наас 11 сарын 2 өдөр Египетийн нийслэл Кайр хотноо болсон Либерал Интернэшнлийн 56 дугаар Их Хуралд ИЗН-ын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Уг хурлын үеэр ИЗН-ын гишүүнчлэлийг баталсан шийдвэр гаргасан бөгөөд хуралд оролцсон ИЗН-ын Үндэсний Хорооны гишүүн Т.Эрдэнэчимэг ИЗН-ын үүсэл, хөгжлийн сэдвээр танилцуулга хийжээ. Мөн хурлын үеэр ИЗН-ын төлөөлөгчид Германы Чөлөөт Ардчилсан нам болон Фридрих Наумаиы сангийн төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт зохион байгуулж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2010 он           2010 оны 3 сарын 13-нд Иргэний Зориг Нам 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.

2011 он           2011 оны 3 сарын 26-нд ИЗ-НН-ын нэгдэх Их хурал болов. Зангиагүй уулзалт зохион байгуулав. ИЗ-НН-ын УТЗ-ийн гишүүд, ХЭГ-ын ажилтнууд оролцов. 2011 оны 4 сарын 05-нд ИЗ-НН-ын удирдлагууд УИХ дахь МАН бүлгийн ахлагчтай уулзаж, Сонгуулийн хуулийн талаар ИЗ-НН-ын баримталж буй байр суурийг илэрхийлэв. 2011 оны 4 сарын 08-нд ИЗ-НН-аас “Монгол Улсын Сонгуулийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт улс төрийн намуудын хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МАН, МҮШН, АН, ИХН, БНН-уудын төлөөлөл оролцов. Гадаадад амьдарч буй иргэдийн төлөөллөөс сонгох эрхээ хангах заалтыг Сонгуулийн шинэ хуулинд оруулах хүсэлт ил захидлын хариуг ИЗНН хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөв.

2011 оны 5 сарын 04-нд ИЗ-НН “Цахим өртөө” ТББ-тай гадаадад суугаа МУ-ын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 2011 оны 5 сарын 10-нд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар МНН-ыг ИЗН-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулах хүсэлтийг бүртгэхээс түтгэлзэв. 2011 оны 5 сарын 08-нд МҮХАҮТ-тай ИЗ-НН хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2011 оны 4 сарын 04-нд ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд материал хүргүүлэв. 2011 оны 5 сарын 09-нд Дээд шүүх ИЗ-НН бүртгэх хурлаа хийж татгалзсан хариу өгөв. 2011 оны 6 сарын 14. ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин материалаа өгөв.

2011 оны 7 сарын 09. Дээд шүүх дахин татгалзсан хариу өгөв. 2011 оны 6 сарын 23-нд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед МАН Монголын ард түмний эрх ашгаас урвасан шийдвэр гаргаж байгааг ИЗ-НН-ын гишүүд эрс эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийв. 2011 оны 6 сарын 03-нд ИЗ-НН-ын Залуучууд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 2011 оны 6 сард ИЗ-НН-ын эмэгтэйчүүд УИХ-ын  Сонгуулийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийв. 2011 оны 7 сарын 01-нд Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэж батлуулах талаар Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийв. Жагсаалд ИЗ-НН-ын 100 орчим гишүүд оролцов. 2011 оны 7 сарын 6-нд УИХ-ын Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор улс төрийн амьдралд үүсээд буй мухардмал байдалтай холбогдуулан ИЗ-НН байр сууриа илэрхийлж төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. 2011 оны 9 сарын 13-нд ИЗ-НН-аас “200 мянган захидал” аяныг эхлүүлэхтэй холбогдуулан Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 2011 оны 9 сарын 16-нд ИЗ-НН-ын Улс төрийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болов.

2011 оны 10 сарын 10-нд Улаанбаатар хотын хүндхэн асуудлыг нэг болж иргэдийг ихээр бухимдуулаад байгаа авто замын түгжрэлийг ИЗ-НН шийдэж чадна гэдгээ харуулах, өөрийн шийдлийг сонгогчидод санал болгох зорилготой “Замын түгжрэл” акцыг зохион байгуулав. 2011 оны 10 сарын 14-нд Улсын Дээд шүүхийн МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн

2011 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 12 тоот тогтоолыг хууль бус шийдвэр хэмээн үзэж ИЗ-НН-ын гишүүд Дээд шүүхийн байрны гадаа эсэргүүцлийн цуглааныг 3-4 долоо хоног хийв. Эсэргүүцлийн цуглаанд давхардсан тоогоор 400 орчим гишүүд оролцов. 2011 оны 11 сарын 04-нд ИЗ-НН-ын гишүүдээс санаачлан “Шүүх иргэн бүрт шудрага үйлчилж чадаж байна уу? гэсэн бүх нийтийн санал асуулга орон даяар явуулах гэж байгаатай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 2011 оны 12 сарын 02-нд ИЗ-НН-д Монголын Хүний төлөө нам нэгдэв. 2011 оны 12 сарын 14-нд ИЗ-НН-аас багш нарын ажил хаялтыг дэмжиж МУ-ын Засгийн Газарт мэдэгдэл хүргүүлэв.

2011 оны 12 сарын 19-нд ИЗ-НН-аас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд Сонгуулийн санал тоолох автомат машины тендертэй холбогдуулан мэдэгдэл хүргүүлэв.

2012 он 2012 оны 01 дүгээр сарын 28-нд ИЗН VIII Их хурлаа хийн намын нэрээ “Иргэний Зориг Ногоон нам” хэмээн өөрчилж намын дүрмэндээ гурван даргатай байхаар өөрчлөлт оруулав. ИЗНН-ын даргаар Д.Энхбат, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг сонгов. 2012 онд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд амжилттай оролцож 5,7 хувийн санал авч УИХ-д 2 суудалтай, НИТХ – 1, аймаг, дүүргийн ИТХ-д 10 гаруй суудлыг авав. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан “Шинэчлэлийн засгийн газарт хамтран ажиллаж БОНХЯ-ыг ерөнхий чиг үүргийн яам болгон толгойлж ажиллав.          

2012 он           2012 оны 10 сард Либериал интернэшнл холбооны жихэнэ гишүүнээр сонгогдсон. 2012 онд ИЗНН-ын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Булганчимэг CALD-ын Залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.

2013 он           2013 онд ИЗНН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнүүдийг үе шаттайгаар амжилттай зохион байгуулав. 2013 оны 7 сард ИЗНН нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжин оролцов. ХБНГУ-ын Чөлөөт Ардчилсан нам ИЗНН-ын хамтын ажиллагааны дагуу Фридрих Наумын Сангийн санхүүжилтээр засаг барьж буй жижиг намуудын бодлого, үйл ажиллагаа, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бодлого стратеги сэдвээр тус сангийн захирал Манфрейд Рехтар намын удирдлага, 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд сургалт явуулав.

                        2013 оны 6-р сард Азийн Либерал Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Булганчимэг сонгогджээ.

2014 он 2014 онд Монгол улсын Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав. ИЗНН-ын дарга С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганы ерөнхийлөгчөөр сонгогдов. Азийн Либериал, Ардчилсан Зөвлөл (CALD)-ийг 2 жилийн хугацаанд удирдах эрхийг авч, АЛАЗ-ийн даргаар С.Оюун сонгогдлоо. Ногоон хөгжлийн сургалтыг Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж, намын анхан шатны байгууллагын 150 гаруй төлөөлөгчид оролцов. 

2015 он

2015 оны 3-р сарын 09-нд Иргэний Зориг Ногоон Намын 15 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэв. Мөн Намын IX их хурал нийслэл, хөдөө орон нутгийн намын байгууллагын 600 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж туулж өнгөрүүлсэн он жилүүдийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж цаашдын бодлогоо тодорхойлов. С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нарыг намын даргаар сонгов. Үндэсний хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүд шинээр сонгогдов. Азийн Либерал Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Иргэний Зориг Залуучуудын холбооны тэргүүн Б.Булгачимэг сонгогдов. “Ногоон хөгжилд орон нутгийн оролцоо” сургалтыг Конрад Аденауэрийн Сантай хамтран 9 аймагт зохион байгуулж, намын анхан шатны байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцов.

2018 он            2018 оны 01 сарын 27-ны Үндэсний Хорооны хурлаар намын дүрмэнд өөрчлөлт      оруулж нам нэг даргатай болов. Намын даргаар Ц.Ганхуяг үлдэж, С.Оюун,      С.Дэмбэрэл нар өргөдлөө өгч намын даргаас чөлөөлөгдөв.

2020 он               Иргэни Зориг Ногоон нам нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намтай эвсэл байгуулж, “Та бидний эвсэл”-ийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцов. “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн С.Ганбаатар олонхийн санал авч ялалт байгуулж, УИХ-д нэг суудал авав.           

2023 он                Иргэний Зориг, Ногоон намын удирдлага өөрчлөгдөв. ИЗНН-ын Үндэсний хороо 2023 оны 06-р сард хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.

Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дүрэмд дараах өөрчлөлт оров. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “… Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалт нэмж тусгагджээ.

Тус хурлаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. ИЗНН-ын даргаар намын дэд дарга байсан Батын Батбаатар нэр дэвшиж, Үндэсний хорооны хурлаар гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 100 хувийн саналаар ИЗНН-ын даргаар Батын Батбаатар сонгогдов. Иргэний Зориг Ногоон намаас өнөөдөр 2023 оны 6-р сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхэд өргөдөл ирүүлж, “Иргэний Зориг Ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай өргөдөл гаргав.

 Сайн цагийг бид авчирна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ