11 дүгээр зүйл. Намын анхан шатны байгууллага
11.1.Тус нам дараахь анхан шатны байгууллагатай байна.
Үүнд: 11.1.1. багт “Намын хэсэг”;
11.1.2. сум, хороонд “Намын үүр”; 11.1.3. аймаг, дүүрэг, нийслэлд “Намын хороо” тус тус байна.
11.2. Энэ дүрмийн 11.1.-д заасан намын анхан шатны байгууллагуудыг намын дүрэмд “Намын орон нутгийн байгууллага” гэж томъёолно.
12 дугаар зүйл. Баг, сум, хороонд намын үүр байгуулах журам
12.1. Багт гишүүдийн тоо 3-аас дээш байвал намын хэсэг байгуулж болно.
12.2. Сум, хороонд гишүүдийн тоо 8-аас дээш байвал намын үүр байгуулж болно. 12.3. Хэд хэдэн сум эсхүл хэд хэдэн хороо нийлж 1 намын үүр байгуулж болно.
12.4. Баг, сум, хорооны намын анхдугаар хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Үүнд: 12.4.1. тухайн баг, сум, хороонд намын үүр, хэсэг байгуулах шийдвэр гаргах; 12.4.2. намын үүрийн дарга, орлогч, болон хэсгийн ахлагчийг сонгох;
12.4.3. намын үүр, хэсгийн тэргүүлэгчдийг сонгох;
12.4.4. Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож комиссын дарга, гишүүдийг сонгох;
12.4.5. тухайн намын үүр, хэсгийн ажлын албаны бүтцийг тогтоох.
13 дугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын эрх үүрэг
13.1. Намын орон нутгийн байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажиллах бөгөөд дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна.
Үүнд: 13.1.1. тус намын бодлого, шийдвэрийг тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2. олон нийттэй харилцаа холбоо тогтоож, оршин суугчдын санал хүсэлтийг судлах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч тухай бүр шийдвэрлэх, шаардлагатай асуудлыг удирдлага болон удирдах байгууллагад танилцуулах;
13.1.3. гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх ажлыг байнга зохион байгуулж, гишүүд, дэмжигчдийн тоо бүртгэлийг хөтлөх;
13.1.4. намын бодлого шийдвэрийг сурталчлах;
13.1.5. намын ажлын талаар гишүүддээ тогтмол мэдээлэх;
13.1.6.бүх шатны сонгуулийн үед үйл ажиллагаагаа улам идэвхижүүлж, нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
13.1.7. намын Удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагаас гарах баримт бичиг, шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар өөр төсөл, хувилбар боловсруулах;
13.1.8. гишүүдээ шагнаж урамшуулах, төрөөс болон бусад байгууллагаас олгодог шагнал, урамшилд намаар уламжлан тодорхойлох;
13.2. Нийслэлийн намын хороо энэ дүрмийн
13.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна.
Үүнд: 13.дүүргүүдийн намын хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах;
13.2.2. нийслэлд намын бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх үүднээс гишүүд, дэмжигчдийн дунд улс төрийн үйл ажиллагаа бие даан зохион байгуулах; 13.2.3. нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллуулах боловсон хүчний талаар санал боловсруулж, Улс төрийн зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх.
14 дүгээр зүйл. Намын орон нутгийн Удирдах байгууллага
14.1. Намын орон нутгийн байгууллага тус бүрийн Удирдах байгууллага нь дараахь байдлаар нэрлэгдэх ”Хурал” байна.
Үүнд: 14.1.1. баг, сум, хороонд “Бүх гишүүдийн хурал”;
14.1.2. аймаг, дүүрэг, нийслэлд “Бүгд хурал“.
14.2. Энэ дүрмийн 14.1.-д заасан Удирдах байгууллага тус бүрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь ээлжит “Хурал” байна. Ээлжит Хурлыг 4 жил тутамд 1 удаа зарлан хуралдуулна.
14.3. Энэ дүрмийн 14.1-д заасан хурал тус бүрийн бүрэн эрхийн хугацаа намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
14.4. Аймаг, дүүрэг, нийслэлийн Бүгд хурлыг зарлан хуралдуулах тов, түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Бага хурал тогтооно.
14.5. Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Үүнд: 14.5.1. тухайн аймаг, дүүрэг, нийслэлийн “Бага хурал”-ын гишүүдийг сонгож, батлах;
14.5.2. орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлах;
14.5.3. орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;
14.5.4. тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
14.5.5. орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх, бусад намуудтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах.
15 дугаар зүйл. Намын орон нутгийнТөлөөллийн байгууллага
15.1. Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал”-ын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах Төлөөллийн байгууллага нь “Бага хурал” байна.
15.2. Бага хурал жил бүр хуралдах бөгөөд дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: 15.2.1. Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга, орлогчийг сонгох; 15.2.2. Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож, дарга, гишүүдийг сонгох;
15.2.3. тухайн намын хорооны ажлын албаны бүтцийг тогтоох;
15.2.4. аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн тоог тогтоох, тэдгээрийг сонгох;
15.2.5. тухайн аймаг, дүүргээс Үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийг энэ дүрмийн 20.3 -д зааснаар бүрдүүлж, Үндэсний хороонд санал оруулах, эгүүлэн татах; 15.2.6. аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны жилийн төсвийн төслийг батлах, төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэх;
15.2.7. УИХ-ын сонгуульд тухайн аймаг, дүүргээс нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж, Үндэсний Хороонд санал оруулах.
15.3. “Бага хурал”-ын гишүүдийг дараахь байдлаар бүрдүүлнэ.
Үүнд: 15.3.1. сум, хорооны намын үүр тус бүрийг төлөөлсөн 1 гишүүн;
15.3.2. сум, хорооны намын үүрийн дарга нар;
15.3.3. тухайн намын хорооны Хяналтын комиссын дарга, гишүүд;
15.3.4. аймгийн төв дэх сумын баг тус бүрийг төлөөлсөн 1-ээс доошгүй гишүүн; 15.3.5. тухайн намын хорооны тэргүүлэгч гишүүд.
15.4. Бага хурлыг тухайн аймаг, дүүрэг дэх нийт намын үүрийн 50-иас доошгүй хувийн төлөөллийн оролцоотойгоор хуралдуулах ба хуралд оролцогчдын олонхийнсаналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
15.5. Бага хурлын бүрэн эрхийн хугацаа түүнийг сонгож, бүрдүүлсэн “Бүх гишүүдийн хурал”, “Бүгд хурал”-ын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
16 дугаар зүйл. Бага хурлын Тэргүүлэгчид
16.1. Аймаг, дүүрэг, нийслэлийн Бага хурлын чөлөөт цагт түүний тэргүүлэгчид тухайн намын байгууллагын үйл ажиллагааг удирдлагаар хангана.
16.2. Тэргүүлэгчдийг дараахь байдлаар сонгож бүрдүүлнэ.
16.2.1. сум, хороонд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 5 хүртэл тооны гишүүн;
16.2.2. аймаг, дүүрэг, нийслэлд Бага Хурлаас сонгогдсон 11-15 хүртэл тооны тэргүүлэгч гишүүн.
17 дугаар зүйл. Намын анхан шатны байгууллагын удирдлага
17.1. Намын анхан шатны байгууллага нь түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий дараахь удирдлагатай байна.
Үүнд: 17.1.1. багт хэсгийн ахлагч, түүний орлогч;
17.1.2. сум, хороонд энэ дүрмийн 12.4.2-т заасны дагуу сонгогдсон намын үүрийн дарга, түүний орлогч;
17.1.3. аймаг, дүүрэг, нийслэлд энэ дүрмийн 15.2.1-д заасны дагуу сонгогдсон намын хорооны дарга, түүний орлогч.