ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН БЭЛГЭДЭЛ

САЙН ЦАГИЙГ БИД АВЧИРНА

Бэлгэдлийн утга санаа

Иргэний Зориг Ногоон Намын бэлгэдэл нь Үнэн шударгын цагаан мөр замаар Эр зориг оюун ухааны билэгдэл болон Мөнх Хөх тэнгэр, Этүгэн Эх ногоон байгальд шунган нисэх Цагаан шонхор шувуугаар бэлгэдэл болгосон. (Цагаан шонхор шувуу нь өвөг дээдэс, хаадын үеэс төр засгийн билэгдэл болж байсан. Тэнгэрийн ай хүч, Оюун ухааны дохиог тэмдгийн соёлд буулгахдаа тэнгэрийн шувуугаар дүрслэн Шүүрэх мэт шунган нисэх Чинхур буюу Цагаан шонхор шувууг сонгож байсан)

    ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ     

Далбаа

Иргэний Зориг Ногоон намын далбаа нь хэвтээ хэлбэртэй ба урт, өргөн нь 1:2-ын харьцаатай байна. Далбаа нь мөнх тэнгэрийг илэрхийлсэн хөх дэвсгэр бүхий хошуу гурвалжин хэсэг дээр намын бэлгэдэл цагаан шонхор шувууны дүрсийг байрлуулж, гурвалжин дүрсийн хоёр талын ижил зайг цагаан өнгөөр хүрээлнэ. Далбааны төв хэсэг үлдэх хэсэг нь эх байгалийг бэлгэдэн ногоон өнгөөр илэрхийлнэ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ