ТАЛАРХАЛ

2021.04.26                                                                                                Улаанбаатар хот

Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахалтай тэмцэж буй амаргүй цаг үед Монгол Улсад тусламжийн гараа харамгүй сунгаж коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, тусламж илгээж байгаа БНЭУ, БНХАУ, ОХУ,  КОВАКС хөтөлбөр-Япон, Австрали, Канад, Европын Холбоо, Саудын Араб, Швейцарь, Их Британи, АНУ, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), ДЭМБ, CEPI, GAVI олон улсын байгууллагууд, улс орныг төлөөлөн сууж буй Элчин сайдын яам, Төлөөлөгчийн газруудад Монголын ард түмний өмнөөс Иргэний Зориг Ногоон Нам чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 

Хандивлагч улс орнуудын зүгээс Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцааг олгосоор байна.

Монгол Улс цар тахлыг хохирол багатай давахын тулд иргэдээ бүх нийтийн дархлаажуулалтад идэвхийлэн хамруулж байгаа нь дэмжлэг туслалцаа үзүүлж буй хандивлагч улс орнуудын харамгүй тусын үр дүн юм. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах онцгой байдлын үед улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан туслалцаа асар чухал болохыг цаг үе бидэнд харууллаа.

ИЗНН нь хүний эрх, эрх чөлөө,  шударга ёсыг дээдэлсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай нам болохынхоо хувьд хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөөх санал санаачлагыг дэмжин  ажиллана.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ