ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДҮРЭМ
Үндэсний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 01 дүгээр сарын 27, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн
хурлаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулав.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1 дүгээр зүйл. Намын тодорхойлолт, нэр, бэлгэдэл, далбаа
1.1. Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам мөн.
1.2. Тус нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.
1.3. Намыг “Иргэний Зориг Ногоон Нам” гэж нэрлэнэ. Намын товчилсон нэр “ИЗНН” байна. Намын нэрийг англи хэл рүү “Civil WillGreen Party of Mongolia” гэж хөрвүүлнэ.
1.4. Намын бэлгэдэл нь: Үнэн шударгын цагаан мөр замаар, мөнх хөх тэнгэр, эх ногоон байгальд эр зориг, оюун ухааны бэлгэдэл цагаан шонхор шувуу урагш шунган нисэх дүрс байна.
1.5. Намын далбаа нь: Хэвтээ хэлбэртэй урт, өргөн нь 1:2-ын харьцаатай байх бөгөөд мөнх тэнгэрийг илэрхийлсэн хөх дэвсгэр бүхий хошуу гурвалжин хэсэг дээр намын бэлгэдэл цагаан шонхор шувууны дүрсийг байрлуулж, гурвалжин дүрсийн 2 талын ижил зайг цагаан өнгөөр хүрээлэн үлдэх хэсгийг эх байгалийг бэлгэдэн ногоон өнгөөр илэрхийлнэ. /бэлгэдэл, далбааны загварыг дүрэмд хавсаргав./
1.6 Намын дээд шагнал: Үнэн шударгын цагаан мөр замаар, мөнх хөх тэнгэр, эх ногоон байгалиа хамгаалах эр зориг, оюун ухааны бэлгэдэл болсон одон байна.
1.7 Намын баярын өдөр: Иргэний Зориг Ногоон Намын байгуулагдсан гуравдугаар сарын есний өдөр Намын баярын өдөр болно.
2 дугаар зүйл. Намын үйл ажиллагааны болон хөгжлийн бодлогын
зарчим
2.1. Нам үйл ажиллагаандаа Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг зарчмыг баримтлахын гадна хөгжлийн бодлогодоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
2.2.1. Эх орон, ард түмний нийтлэг эрх ашгийг алив ашиг сонирхлоос ямагт эхэнд тавих;
2.2.2. Намаа байнга өргөжүүлэн бэхжүүлэх, шинээр гишүүн элсэх, дэмжигчид болон бусад намыг тус намд нэгтгэхэд хэдийд ч нээлттэй байх;
2.2.3. Намын орон нутгийн удирдах байгууллага болон төлөөллийн төв байгууллага түүнчлэн намын удирдах төв байгууллагын бүрэлдэхүүнийг дүрэмд заасны дагуу шинэчлэн сэлбэж /ротаци/ байх.
3 дугаар зүйл. Бусад зүйл
3.1. Нам нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрхтэй болох ба өөрийн бэлгэдэл, далбаа бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.2. Нам дэргэдээ мэргэжлийн холбоод, иргэний хөдөлгөөнүүд, клуб, лобби
бүлэг, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллага болон улс төрийн
бодлогын хүрээлэн буюу эрдэм шинжилгээ, судалгааны бусад нэгжтэй байж болно.
3.3. Намын дэргэдэх байгууллагууд зохион байгуулалтын бүтэц, удирдлагын
тогтолцоо, үйл ажиллагааны чиглэл, журмаа тус тусын дүрмээр тодорхойлох ба
удирдлагаа /дарга/ сонгохдоо Улс Төрийн Зөвлөлтэй зөвшилцөн нэр дэвшүүлнэ.
3.4. Их хурал болон Үндэсний Хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа
илэрхийлэх зорилгоор Их хурлын төлөөлөгчид болон Үндэсний Хорооны гишүүд
дотроо жигүүр байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид Улс
төрийн зөвлөлд урьдчилан мэдэгдэх ба Улс төрийн зөвлөл уг асуудлыг авч
хэлэлцээд Үндэсний Хорооны Хуралд оруулна.
3.5. Их Хурал болон Үндэсний Хорооны Хуралд оролцсон нийт гишүүдийн
гуравны нэгээс дээш хэсгийн дэмжлэг хүлээсэн тохиолдолд энэ дүрмийн 3.4-д
заасан асуудлаар жигүүр байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргана.
4 дүгээр зүйл. Намын дэмжигч
4.1. Тус намын үзэл баримтлал, дүрэм, намын болон сонгуулийн мөрийн
хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дэмждэгээ илэрхийлсэн хүнийг намын “дэмжигч” гэж
үзэж, бүртгэн авна. Үүнээс гадна оюун санааны болон эд хөрөнгийн дэмжлэг
үзүүлэхээ илэрхийлсэн хуулийн этгээд байж болно.
4.2. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намын
дэмжигчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг нь үндэслэн тус намаас УИХ-д нэр
дэвшүүлж болно.
4.3. Тус Нам нь алив улс төрийн шийдвэр гаргахдаа дэмжигчдийнхээ санаа
бодлыг намын гишүүний нэг адил харгалзан үзнэ. Дэмжигчдийг бүртгэх, мэдээлэл солилцох, тэдгээртэй харилцах асуудлыг тусгай журмаар зохицуулах ба уг журмыг
Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. НАМЫН ГИШҮҮН
5 дугаар зүйл. Намын гишүүн
5.1. Намын дүрэм, үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөрийг хүлээн
зөвшөөрч намын дүрэмд заасан журмын дагуу элссэн хүнийг тус намын гишүүн гэнэ.
5.2. Тус намд нэгдсэн бусад намын гишүүд болон тийнхүү нэгдсэнээс хойш
дүрэмд заасан журмын дагуу гишүүнээс гараагүй, хасагдаагүй гишүүд мөн тус намын
гишүүн байна.
6 дугаар зүйл. Намд гишүүн элсүүлэх журам
6.1. Монгол Улсын харьяат, 18 насанд хүрсэн хүн тус намд гишүүнээр элсэж
болно.
6.2. Намд гишүүнээр элсэхийг хүссэн хүн өөрийн оршин суудаг нутаг
дэвсгэрийн намын анхан шатны байгууллага (үүр)-д цахимаар /намын вэб сайт
хаягаар/ болон биеэр өргөдөл гаргана. Биеэр өргөдөл гаргахдаа Хэрэг эрхлэх
газраас баталсан өргөдлийн загварыг бөглөх ба түүнд тухайн хүн гарын үсэг зурсан
байна.
6.3. Оршин суугаа нутаг дэвсгэрт нь намын анхан шатны байгууллага
байгуулагдаагүй бол тухайн аймаг, дүүргийн намын хороонд гишүүнээр элсэж болно.
Энэ тохиолдолд энэ дүрмийн 6.2-т заасан журмыг нэг адил баримтална.
6.4. Тухайн намын байгууллага уг өргөдлийн дагуу түүнийг бүртгэн авч намын
гишүүний үнэмлэх гардуулна.
6.5. Тус Намд гишүүнээр элссэн хүний ажил, албан тушаал, гэрийн хаяг,
утасны дугаар, е-mail хаяг, интернэт ашиглах боломж зэргийг гишүүний бүртгэлд
заавал тусгах ба энэ нь тухайн гишүүнтэй мэдээлэл солилцох, сургалтад хамруулах
боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
6.6. Намын гишүүдтэй интернэтээр болон бусад хэлбэрээр мэдээлэл
солилцох журмыг Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний
хороогоор батлуулна.
7 дугаар зүйл. Намын гишүүний эрх, үүрэг
7.1. Намын гишүүн дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
7.1.1. харьяалагдах намын байгууллагынхаа үйл ажиллагаанд тогтмол
оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
7.1.2. намын орон нутгийн байгууллагын удирдах болон төлөөллийн
байгууллага, түүнчлэн намын удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагын
бүрэлдэхүүнд сонгогдох;7.1.3. намын орон нутгийн байгууллагын удирдах болон төлөөллийн
байгууллага, түүнчлэн намын удирдах дээд болон төлөөллийн төв байгууллагын
бүрэлдэхүүнийг сонгоход оролцох;
7.1.4. намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намын аль ч
байгууллага, удирдлагад санал тавих, мэдээлэл авах, шүүмжлэл хэлэх, хариу авах;
7.1.5. намын бодлогыг нийтэд сурталчлах;
7.1.6. бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураар гарах, намд
дахин элсэх;
7.1.7. бүх шатны сонгуульд хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвших;
7.1.8. бүх шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийн талаар санал
гаргах, нэр дэвшигчийг дэмжих, сурталчлах;
7.1.9. намын дүрмийн дагуу гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх;
7.1.10. намаа өөрийн үйл ажиллагаагаар болон санхүүгийн талаар дэмжих;
7.1.11. намын гишүүний болон сонгуульт гишүүний хувьд татвараа хугацаанд
нь төлөх;
7.1.12. гишүүдээ шагнаж, урамшуулах, төрөөс болон бусад байгууллагаас
олгодог шагнал, урамшилд намаар уламжлан тодорхойлох;
7.1.13. намын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.
7.2. Тус намын гишүүн өөр намд давхар харьяалалтай байхыг хориглоно.
7.3. Намын гишүүний ёс зүйн дүрмийг Үндэсний Хороо батална.
7.4. Бүх шатны сонгуульд тус намаас сонгогдсон хурлын гишүүд бүлэг
бүрдээгүй тохиолдолд сонгуульт хугацаандаа Намын Гишүүдийн зөвлөлд нэгдэн
ажиллана;
7.5. Гишүүдийн зөвлөлийн ажиллах журмыг Дотоод ажлын бодлогын хороо
боловсруулж, Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална.
8 дугаар зүйл. Намын гишүүний татвар, хандив
8.1. Намын гишүүний болон сонгуульт гишүүний татварын бодлого, татварын
хэмжээ, татвар төлөх хугацаа, зарчим зэргийг санхүүжилтын журмаар зохицуулах
бөгөөд Үндэсний Хороогоор батална.
8.2. Намын гишүүд, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ хуульд
нийцүүлэн намд хандив өгч болно.
8.3. УИХ-ын сонгуульд зориулан тус намд болон намаас нэр дэвшигчид өгөх
хандив УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу байж болно.
8.4. Улс төрийн намын тухай хуулийн 18.7.-д заасан хориглосон этгээдээс
намд хандив авч болохгүй.
8.5. Намын гишүүний болон сонгуульт гишүүний татвар, намын дэмжигчдээс
тус намд өгсөн хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.9 дүгээр зүйл. Намын гишүүн болон сонгуульт гишүүнд хариуцлага
тооцох үндэслэл, журам
9.1. Намын гишүүд болон сонгуульт гишүүдэд дараах үндэслэл, журмаар
хариуцлага ногдуулна. Үүнд:
9.1.1. Аль нэг шатны сонгуульд бие даан нэр дэвшиж, өөрийн намаас нэр
дэвшигчтэй өрсөлдсөн намын гишүүнийг Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр 5
жилийн хугацаатайгаар намын гишүүнчлэлээс хасна.
9.1.2. Тус намын гишүүн аль нэг намд давхар харъяалалтай болохыг нь
Дүрмийн хороо тогтоосон бол Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасах;
9.1.3. Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн намын гишүүн тодорхой
асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол
Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасах;
9.1.4. Намын дүрмийг хоёр ба түүнээс дээш зөрчсөн эсхүл гишүүний ёс зүйн
хэм хэмжээг зөрчсөн нь шийтгэл ногдуулах үндэслэл болохыг Дүрмийн хорооноос
тогтоосон бол Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасахыг сануулах эсхүл
хасах;
9.1.5. сонгуульт гишүүний хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нь Дүрмийн
хороо тогтоосон бол түүнийг сонгуульт үүргээс нь чөлөөлөх;
9.1.6. Сонгуульт гишүүн тухайн жилийн татвараа 2 дугаар сарын 1-нд, 8 дугаар
сарын 1-ний дотор төлнө. Төлөөгүй тохиолдолд сонгуульт гишүүний эрх дуусгавар
болж нөхөн сонгууль зарлагдана.
9.2. Намын төв болон дунд шатны байгууллагаас өөрт харьяалагдах гишүүнд
Үндсэн дүрмийн 9.1 дэхь заалтыг үндэслэн хариуцлага тооцно.
10 дугаар зүйл. Хариуцлагын хэлбэр
10.1. Намын хариуцлага дараах хэлбэртэй байна. Үүнд:
10.1.1. Сонгуульт эрхийг нь цуцлах;
10.1.2. Намын гишүүнээс хасахыг сануулах;
10.1.3. Намын гишүүнээс хасах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА
11 дүгээр зүйл. Намын анхан шатны байгууллага
11.1. Сумын намын хороо, сумын баг дахь Намын үүр, Дүүргийн хороон дахь
намын үүрийг намын анхан шатны байгууллага гэнэ
11.1.1. Багт “Намын үүр”;
11.1.2. Суманд “Намын хороо”, баг, хороонд “Намын үүр”;
11.1.3. Аймаг, дүүрэг, нийслэлд “Намын хороо” тус тус байна.11.2 Сумын намын хороо нь сумын ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн
хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх ба баг, хорооны намын
үүр нь тухайн шатны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх
эрхтэй байх бөгөөд Их хурал, ҮХ, УТЗ, Намын дарга, Нийслэл, дунд шатны намын
хорооны даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг
үүрэгтэй. Намын анхан шатны байгууллага нь тухайн засаг захиргааны нэгжид
харьяалагдах ИЗНН-ын бүх гишүүдийн сонгуулиар зохион байгуулагдана.
11.3. Сум, Дүүргийн намын хороо нь тухайн ИТХ-ын мандатыг 2 дахин хүртэл
нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдээс бүрдэнэ.
11.4. Сум, Дүүргийн намын хорооны хурлаас намын дарга, дэд дарга,
тэргүүлэгч гишүүд, тухайн Сум, Дүүрэгт ноогдох Аймаг, Нийслэлийн намын хорооны
гишүүдийг сонгоно. /Сумын намын байгууллагыг жишээ нь: “Завхан аймгийн
Алдархаан сумын ИЗНН-ын хороо”, “Хэнтий аймгийн Дадал сумын Иргэний Зориг
Ногоон намын дарга” гэх мэт нэрлэнэ/.
11.5. Намын анхан шатны байгууллагын Тэргүүлэгчид нь намын даргыг
оролцуулан нийт 7-9 гишүүнээс бүрдэнэ.
11.6. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь
нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
11.7. Сум, Дүүргийн Намын дарга нь баг, хорооны үүрийн даргыг
батламжилна.
11.8. Нам нь төрийн сонгуулийн санал авах байрны харьяа нутаг дэвсгэрт
намын үүртэй байж болно.
11.9. Намын үүрийг зохион байгуулах ажлыг Сум, Дүүргийн намын хорооны
тэргүүлэгчдийн хурлын саналд үндэслэн, Аймаг Нийслэлийн тэргүүлэгчдийн
хурлаар баталж, Сум Дүүргийн намын ХЭГ зохион байгуулна.
11.10. Сум, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргад нэр дэвшүүлэх
асуудлыг Сум, Дүүргийн намын хороо шийдвэрлэнэ.
11.11. Сум, Дүүрэг, Баг Үүрийн дарга нар нь Үндсэн Дүрмийн хүрээнд тушаал
шийдвэр гаргана. Сум, Дүүргийн Намын дарга нь баг, үүрийн даргыг Үндсэн Дүрэм,
бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж
үзвэл тодорхой үндэслэл гарган, тухайн шатны намын байгууллагын хурлыг зарлан
хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.
11.12. Ерөнхийлөгч болон төрийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа
намын хороо, гишүүдийн саналыг авч болно.
11.13. Анхан шатны намын байгууллага нь тухайн шатны ИТХ-ын дарга, засаг
даргад нэр дэвшүүлнэ. Засаг даргад намын хорооны даргыг нэр дэвшүүлнэ.
12 дугаар зүйл: Намын анхан шатны байгууллагын чиг үүрэг.
12.1. Намын анхан шатны байгууллага нь дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ.Үүнд:12.1.1. Татвар төлөлтийг бүртгэх;
12.1.2. Шинэчилсэн бүртгэлийг сар бүр дунд шатны байгууллагад хүргүүлэх;
12.1.3. Жил бүр татварын болон үйл ажиллагааны тайлан тавих
12.1.4. Сум, Дүүргийн намын дарга, баг, хорооны намын үүрийн дарга нь
тухайн сум, дүүрэгт оршин суудаг байна.
12.1.5. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа намын гишүүд дэмжигчид нь
ИЗНН-ыг дэмжих зорилгоор тухайн улсын хууль тогтоомжид зөвшөөрсөн бол намын
үүр, байгуулж болно.
12.1.6. Намын үүрийн дарга нь тухайн баг, хороонд засаг захиргааны нэгжид
амьдардаг иргэний хувьд харьяалагдах баг, хорооны Засаг даргад нэр дэвших
үүрэгтэй.
12.1.7. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас баг, хорооны Засаг даргад нэр
дэвших боломжгүй бол үүрийн намын дарга нь тухайн баг, хорооны иргэдийн
нийтийн Хуралд оролцож, өөр хүний нэрийг нэр дэвшүүлэх үүрэгтэй.
12.1.8. Намын анхан шатны байгууллагын даргыг Үндсэн Дүрмийн дагуу
чөлөөлсөн, огцруулсан бол дээд шатны намын байгууллагаас бүх гишүүдийн хурлыг
зарлан хуралдуулж шинээр намын даргыг сонгоно.
12.1.9. Намын анхан шатны байгууллага нарийн бичгийн даргатай байна.
Нарийн бичгийн даргыг намын анхан шатны байгууллагын дарга томилно.
12.1.10.
Намын анхан шатны байгууллагын даргыг Үндсэн Дүрэмд заасны
дагуу огцруулж, чөлөөлсөн бол ийнхүү огцруулсан, чөлөөлсөн өдрөөс хойш 30
хоногийн дотор Үндсэн Дүрмийн дагуу нөхөн сонгоно.
13 дугаар зүйл: Дунд шатны намын байгууллага
13.1. Дунд шатны намын байгууллага нь Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд
оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, Их
хурал, ҮХ, УТЗ, Нийслэлийн намын хороо, Намын даргын гаргасан шийдвэр,
бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх намын байгууллага мөн. Аймаг,
Нийслэлийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ. /Хан-Уул дүүргийн
ИЗНН-ын хороо”, “Баянхонгор аймгийн ИЗНН-ын хороо”/
13.2. Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүдийг дараах байдлаар сонгоно.
Үүнд:
13.2.1 Аймгийн намын хорооны гишүүнийг сумын намын хорооны
хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар сонгоно.
13.2.2 Нийслэлийн намын хорооны гишүүнийг дүүргийн намын хорооны
хурлаар хэлэлцэж нууц санал хураалтаар сонгоно.
13.2.3 Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүдийн тоо нь ИТХ-ын
мандатын тоог 2 (хоёр) дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
13.2.4 Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага
хүлээснээс бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй
13.2.5 Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүн нь тухайн шатны ИТХ-ын
сонгуульд нэр дэвших эрхтэй.
13.3. Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх
саналыг дараах тохиолдолд намын дарга тухайн шатны намын байгууллагатай
зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:
13.3.1 Аймаг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь Аймаг, Нийслэлийн намын
хороонд шууд сонгогдсонд тооцох,13.3.2 Аймаг, Нийслэлийн намын хорооны ээлжит хурал нь жилд хоёроос
доошгүй удаа хуралдах,
13.3.3 Намын хорооны хурлыг намын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс
доошгүйн шаардлагаар намын хорооны дарга эсвэл тэргүүлэгчид 14 хоногт багтаан
хуралдуулах,
13.3.4 Аймаг, Нийслэлийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг
Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлах зэрэг болно.
14 Дүгээр зүйл: Дунд шатны намын байгууллагын чиг үүрэг
14.1.
Дунд шатны намын байгууллага нь дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ.Үүнд:
14.1.1. Татвар төлөлтийг бүртгэх;
14.1.2. Шинэчилсэн бүртгэлийг сар бүр дээд шатны байгууллагад хүргүүлэх;
14.1.3. Жил бүр татварын болон үйл ажиллагааны тайлан тавих
14.1.4. Намын дарга нь тухайн засаг захиргааны нэгжид амьдардаг иргэний
хувьд харьяалагдах Засаг даргад нэр дэвших үүрэгтэй.
14.1.5. Намын дунд шатны байгууллагын даргыг Үндсэн Дүрмийн дагуу
чөлөөлсөн, огцруулсан бол дээд шатны намын байгууллагаас дунд шатны хурлыг
зарлан хуралдуулж шинээр намын даргыг сонгоно.
14.1.6. Намын дунд шатны байгууллага нарийн бичгийн даргатай байна.
Нарийн бичгийн даргыг намын дунд шатны байгууллагын дарга томилно.
14.1.7. Намын дунд шатны байгууллагын даргыг Үндсэн Дүрэмд заасны дагуу
огцруулж, чөлөөлсөн бол ийнхүү огцруулсан, чөлөөлсөн өдрөөс хойш 30 хоногийн
дотор Үндсэн Дүрмийн дагуу нөхөн сонгоно.
14.2 Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүнийг дараах тохиолдолд
чөлөөлөгдсөнд тооцно. Үүнд:
14.2.1 Аймаг, Нийслэлийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ
өөрийн биеэр гаргасан.
14.2.2 Аймаг, Нийслэлийн намын хорооны хурлыг хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр жилд гурваас дээш тасалсан,
14.2.3 Сонгуульт гишүүний татвараа хугацаанд нь төлөөгүй.
15 дугаар зүйл: Аймаг, Нийслэлийн Намын хорооны хурал
15.1. Аймаг, Нийслэлийн намын хорооны хурлыг намын дарга зарлан
хуралдуулна.
15.2. Намын хорооны хурлаас намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг
хэлэлцүүлэхийг намын хорооны нийт гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд 14
хоногийн дотор намын хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
15.3. Намын хорооны хурлаас Намын даргын санал болгосноор намын
хорооны дэд даргыг сонгоно.
15.4. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлах; “Нийт нэр
дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.”
15.5. Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх;
15.6. Намын хорооны хурлаас намын хорооны Тэргүүлэгч гишүүдийг сонгоно.
15.7. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батална.15.8. Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.
15.9. Гишүүн нь өөрийн харьяалагдах болон алба, ажил эрхэлдэг нутаг
дэвсгэрийн зөвхөн аль нэг намын хорооны гишүүнээр ажиллана.
15.10. Дүүргийн Намын хорооны гишүүн нийслэлийн Намын хорооны
гишүүнээр сонгогдон ажиллаж болно.
15.11. Аймгийн Намын хорооны гишүүн нь сумын намын хорооны гишүүнээр
сонгогдон ажиллаж болно.
15.12. Аймаг, Нийслэлийн намын даргын сонгуулийг гурав ба түүнээс дээш нэр
дэвшигчтэй тохиолдолд Намын хорооны хурлаар нууц санал хураалт явуулж
хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг тодруулан дахин санал хураалтад
оруулж, олонхын санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсонд тооцно. Нэг нэр
дэвшигчтэй бол нууц санал хураалт явуулж сонгоно.
15.13. Аймаг, Нийслэлийн намын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны Намын
даргын бүрэн эрх сунгасанд тооцно.
16 дугаар зүйл: Аймаг, Нийслэлийн Намын даргын чиг үүрэг
16.1
Аймаг, Нийслэлийн Намын дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
16.2
16.1.1. Аймаг, Нийслэлийн намын дарга нь ҮД, бусад журмын хүрээнд
тушаал, шийдвэр гаргах, дээд шатны намын даргын өмнө ажлаа хариуцна;
16.1.2. Намын хороог зарлан хуралдуулах;
16.1.3. Дэд даргыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг Намын хорооны хуралд
оруулах;
16.1.4. Их Хурал, ҮХ-ны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх
чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх
16.1.5. ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг намын хорооны
тэргүүлэгчидтэй зөвшилцөн ИТХ дахь намын бүлгийн хуралд оруулж хэлэлцүүлэх;
16.1.6. Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Аймаг, Нийслэлийн Засаг даргын
орлогчид нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжлах;
16.1.7. Тухайлсан тойрогт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах
тухай саналыг Аймаг, Нийслэлийн намын хорооны хурлаар хэлэлцүүлэх;
16.1.8. Дунд шатны намын байгууллагын хуралд оролцох;
16.1.9. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;
16.1.10.
Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь
биелүүлэх, мөрдүүлэх;
16.1.11.
Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;
16.1.12.
Нам нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан
тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;
16.1.13.
Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон
үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;
17
дугаар зүйл: Аймаг, Нийслэлийн намын даргын хариуцлага
17.1. Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар хурлаар
чөлөөлж, намын даргын сонгуулийг журмын дагуу зохион байгуулна. Үүнд:17.1.1 ИЗНН ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
17.1.2 Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
17.1.3 Эрүүл мэндийн шалтгаан;
17.1.4 ҮД зөрчсөн нь тогтоогдсон.
17.1.5 Гэмт хэрэг үйлдэж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон
17.1.6 Намын даргын үүргийг хангалтгүй биелүүлж байна гэж тухайн намын
хорооны гишүүдийн 1/3 нь санал гаргасны дагуу намын хорооны нийт гишүүдийн 50-
иас дээш хувь итгэл үзүүлээгүй бол зэрэг болно.
17.2 Аймгийн намын дарга нь сумын намын даргыг батламжилна.
17.3 Аймгийн намын дарга нь сумын намын даргыг, Нийслэлийн намын дарга
нь дүүргийн намын даргыг Үндсэн Дүрэм, бусад журмаар заагдсан сонгуульт албан
үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл тухайн шатны намын хорооны хурлыг
зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.
17.4 Аймаг, Нийслэлийн намын дарга нарыг УИХ-ын сонгуульд нэр
дэвшүүлэхдээ бусад нэр дэвшигчдийн адил шалгуур тавих бөгөөд эрхэлж буй ажил
нь давуу тал болохгүй.
17.5 Аймаг, Нийслэлийн нам нь дэд дарга нартай байна. Намын дэд дарга нь
Намын хорооноос хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
17.6 Намын дарга эзгүй тохиолдолд Үндсэн Дүрэм, бусад журамд өөрөөр
заагаагүй бол намын даргын саналаар дэд даргын аль нэг нь намын даргыг түр
орлоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТОГТОЛЦОО
18 дугаар зүйл. Намын Удирдах дээд байгууллага
18.1. Намын Удирдах дээд байгууллага нь “Улс төрийн намын тухай” хуульд заасны
дагуу тус намын “Их хурал” байна.
18.2. Их хурлыг 4 жил тутам зарлан хуралдуулна.
18.3. Их хурлыг зарлан хуралдуулах тов түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог
Үндэсний Хороо тогтооно.
18.4. Үндэсний Хорооны нийт гишүүдийн “50%+1-ээс дээш гишүүдийн
саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Их хурлын
тов тогтоох болон хуралдааны дэг тогтоох журам энэ дүрэмд заасан Их хуралтай нэг
адил байна.
19 дүгээр зүйл. Их хурлын бүрэн эрх
19.1. Дараах асуудлыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын
Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
19.1.1. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрийг батлах;
19.1.2. Намын даргыг сонгох, чөлөөлөх;
19.1.3. Намын даргын бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;19.1.4. Үндэсний хороог сонгож байгуулах, бүрэн эрхийн хугацааны тайланг
хэлэлцэх;
19.1.5. Хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, бүрэн эрхийн
хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.6. Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;
19.1.7. Намын нэрийг өөрчлөх
19.2. Их хуралд оролцох төлөөлөгчдийн 50%+1 нь хүрэлцэн ирснээр хурал
хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхын саналаар шийдвэр хүчин
төгөлдөр болно.
19.3. Их хурлын хуралдааны дэгийг тухайн Их хурал өөрөө тогтооно.
20 дугаар зүйл. Намын Төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний
хороо
20.1. Их Хурлаас сонгогдсон Үндэсний Хороо нь түүний чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын Төлөөллийн төв байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.
20.2. Үндэсний Хороо 219 хүртэл гишүүнтэй байна.
20.3. Үндэсний Хорооны гишүүдийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
20.3.1. Аймгийн намын хороо тус бүрээс тухайн аймаг дахь УИХ-ын сонгуулийн мандатын тоог 2 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.2. Дүүргийн намын хороо тус бүрээс тухайн дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 3 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.3. Намын дарга;
20.3.4. Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга нар, намын дэргэдэх байгууллагуудын дарга нар;
20.3.5. Энэ дүрмийн 27.1-д заасан намын удирдлагууд албан тушаалаараа.
20.4. Үндэсний хорооны нийт гишүүдийн 30-аас доошгүй хувийг
эмэгтэйчүүдийн төлөөлөл /суудал хадгалах квот/ бүрдүүлнэ. Энэ заалт Улс төрийн
зөвлөлийг сонгож бүрдүүлэхэд нэг адил хамаарна.
20.5. Үндэсний Хорооны бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Үндэсний
Хорооны Хурал байна. Үндэсний хорооны нээлттэй хурлыг цахимаар хийж болно.
20.6. Үндэсний хорооны хурал нь нийт гишүүдийн 30%-г жил бүр эргэлтийн
сонгуульд хамруулан батламжлах эрхтэй.
20.7. Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар
болно. Үүнд:
20.7.1. Эргэлтийн сонгуульд хамрагдсан
20.7.2. Үндэсний Хорооны гишүүнээс гарах тухай өөрөө бичгээр хүсэлт
гаргаснаар;20.7.3. Намын дүрмийн 10.1.1., 10.1.3. -т заасан хариуцлага хүлээснээр;
20.7.4. Гишүүн нас барснаар.
20.8. Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл Улс
төрийн Зөвлөлийн болон Хяналтын Зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна.
20.9. Энэ дүрмийн 20.7.2.-20.7.4.-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь дуусгавар
болсон Үндэсний хорооны гишүүний оронд шинээр гишүүн сонгоно.
21 дүгээр зүйл. Үндэсний Хорооны Хурал
21.1. Үндэсний Хорооны Хуралдаан ээлжит буюу ээлжит бус байж болно.
Ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулна. Хурлын товыг
Улс төрийн Зөвлөл, намын дарга тогтоох ба хурал болохоос 7-оос доошгүй хоногийн
өмнө гишүүдэд зарлана. Ингэхдээ Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон
судлах шаардлагатай гэж үзсэн материалыг гишүүдэд хурлаас өмнө хүргүүлж болох
ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр болон e-mail-ээр авч болно.
21.2. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй асуудлыг уг хуралд
оролцсон нийт гишүүдийн 50%+1-ээс дээш хэсгийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
21.3. Үндэсний Хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн
шаардсанаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Ингэхдээ уг шаардлагыг
хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Улс төрийн зөвлөл хурлын товыг тогтоох ба
хурал болохоос 3 хоногийн өмнө Үндэсний хорооны гишүүдэд зарлана. Үндэсний
Хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр болон e-mail-ээр санал
авах түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй зүйлийг хэлэлцэх журам
ээлжит бус хуралд нэг адил хамаарна.
21.4. Үндэсний Хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин
төгөлдөр болох ба энэ дүрмийн 22.2.-т зааснаас бусад тохиолдолд хуралд
оролцогчдын олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
21.5. Үндэсний Хорооны хурлаас гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
Тогтоолд хурлын дарга, Тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна. Харин
хурлын тэмдэглэлтэй хурлын дарга танилцаж гарын үсэг зурах ба тэмдэглэл хөтлөх
үүрэг бүхий ажилтныг томилох, түүний хариуцлагыг тодорхойлох, тогтоол,
тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудлыг Хэрэг эрхлэх газар
хариуцна.
21.6. Үндэсний Хорооны хуралдааны дэгийг тухайн Үндэсний Хороо өөрөө
тогтооно.
22 дугаар зүйл. Үндэсний Хорооны бүрэн эрх
22.1. Үндэсний Хорооны Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэнэ. Үүнд:
22.1.1. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
22.1.2. Үндэсний Хорооны гишүүн орон гарах тохиолдолд түүний оронд санал
болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх;
22.1.3. Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах;22.1.4. Хяналтын Зөвлөлийн даргыг сонгох, гишүүн орон гарсан тохиолдолд
түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх, эгүүлэн татах;
22.1.5. Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн
даргыг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах;
22.1.6. Шаардлагатай гэж үзвэл намын хүндэт даргыг өргөмжлөх;
22.1.7. Намын үйл ажиллагааны тайланг жил бүр хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт
өгөх;
22.1.8. Аймаг, дүүргийн намын хорооны саналыг үндэслэн УИХ-ын сонгуульд
нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;
22.1.9 Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах.
22.1.10. УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд дангаараа эсхүл
парламентад суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх
асуудлаар шийдвэр гаргах, нэр дэвших хүнийг хэлэлцэх, нууцаар санал хурааж
батлах;
22.1.11. Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх болон бусад намтай эвсэх,
түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах;
22.1.12. Намын жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлах
22.1.13. Жилийн төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт
өгөх;
22.1.14. Намын дүрмийг дагалдан гарах энэ дүрэмд заасан заавар, журмыг
хэлэлцэж батлах;
22.1.15. Улс төрийн зөвлөл болон Бодлогын хороодоос чиг үүргийнхээ дагуу
оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
22.1.16. Намын дарга нас барсан, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн, өөр
ажилд шилжсэн тохиолдолд чөлөөлөх. Намын даргыг сонгон томилох
22.2. Үндэсний Хороо шаардлагатай гэж үзвэл Улс төрийн намын тухай хуульд
тусгайлан зааснаас бусад зарим бүрэн эрхээ Улс төрийн Зөвлөлд шилжүүлж болно.
Энэ тухай асуудал хэлэлцэх Үндэсний Хорооны хуралд гишүүдийн олонх хүрэлцэн
ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын дөрөвний гурваас дээш
хэсгийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
22.3. Үндэсний хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж
батлахдаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшиж
байгаа хүний 30-аас доошгүй хувийг аль нэг хүйсийн төлөөллөөр бүрдүүлнэ.
22.4. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар дотоодод мөрдөх журмыг
Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
23 дугаар зүйл. Бодлогын хорооны бүтэц
23.1. Үндэсний Хороо нь улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүргээ
“Бодлогын хороо” байгуулж ажиллуулах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Бодлогын хороог
засгийн газрын бүтэц зохион байгуулалтад тохируулан байгуулах ба намын ажлын салбар, чиглэлээр байгуулна. Бодлогын хорооны дарга нарыг Улс төрийн зөвлөлийн
гишүүдээс сонгон батална.
23.2. Намын ажлын чиглэлээр дараах Бодлогын хороод байна. Үүнд:
23.2.1. Намын дотоод ажлын;
23.2.2. Намын гадаад харилцааны;
23.2.3. Намын санхүүжилтийн;
23.3. Шаардлагатай гэж үзвэл Бодлогын хороодын бүтцийг өөрчилж болно.
24 дүгээр зүйл. Бодлогын хороодын зохион байгуулалт
24.1. Бодлогын хороог Үндэсний хорооны гишүүдээс бүрдүүлнэ. Бодлогын
хороо 20-иос доошгүй гишүүнтэй байх ба хороо тус бүрийг намын дэд дарга болон
бодлогын хорооны дарга эрхлэн удирдана.
24.2. Бодлогын хороодын бүрэлдэхүүн, тухайн хороог эрхлэн удирдах дэд
дарга болон бодлогын хорооны дарга, хороо тус бүрийн чиг үүрэг, тэдгээрийн
ажиллах нийтлэг журмыг намын дотоод ажлын Бодлогын хороо
боловсруулж,Үндэсний Хороогоор батлуулна.
24.3. Бодлогын хороод нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хууль
тогтоомж, бодлогын шинжтэй бусад баримт бичиг болон энэ дүрэмд заасан заавар
журмын төсөл боловсруулах, шаардлагатай асуудлаар судалгаа хийж санал,
дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх хэлбэрээр намын Удирдлага, Үндэсний хороо, Улс
төрийн зөвлөл, намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнчлэн намаас
санал болгож сонгогдсон буюу томилогдсон улс төрийн албан тушаалтнуудыг
бодлого, чиглэлээр хангаж ажиллах үүрэгтэй.
24.4. Бодлогын хороод гаднаас нэг буюу хэд хэдэн зөвлөхтэй байж болно.
24.5. Бодлогын хороод чиг үүргийнхээ дагуу боловсруулсан асуудлаа Улс
төрийн зөвлөл болон Үндэсний хороонд оруулж хэлэлцүүлэх буюу энэ дүрмийн
24.3.-д заасан албан тушаалтнуудад танилцуулах, тэдгээрээс шаардлагатай
асуудлаар тухай бүр мэдээлэл авах эрхтэй.
24.6. Бодлогын хороо тус бүрийн ажлын тайланг Улс Төрийн Зөвлөл жил бүр
хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө.
25 дугаар зүйл. Намын Удирдах төв байгууллага
25.1. Намын Удирдах төв байгууллага нь Улс Төрийн Зөвлөл бөгөөд Үндэсний
Хорооны хуралдааны чөлөөт цагт намын үйл ажиллагааг удирдана.
25.2. Улс Төрийн Зөвлөлийг Үндэсний Хорооны гишүүдээс бүрдүүлэх ба 45
хүртэл гишүүнтэй байна. Улс Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 27.1.-д
заасан намын удирдлагууд албан тушаалаараа орно.
25.3. Улс Төрийн Зөвлөлийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа зарлан
хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын дарга, Улс Төрийн Зөвлөлийн нийт
гишүүдийн гуравны нэгээс доошгүй хэсгийн шаардсанаар Улс төрийн зөвлөлийн
ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.25.4. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол Улс Төрийн Зөвлөлийн нийт
гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд
оролцогчдын олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
25.5. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хурал даргалагч
гарын үсэг зурна. Хурлын тэмдэглэл хөтлөлт болон тогтоол, тэмдэглэлийн
хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудал энэ дүрмийн 21.5.-д зааснаар
зохицуулагдана.
25.6. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа Үндэсний Хорооны бүрэн
эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
25.7. Улс Төрийн Зөвлөлийн гишүүний бүрэн эрх эргэлтийн сонгуульд
хамрагдсанаар дуусгавар болно.
26 дугаар зүйл. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрх
26.1. Улс Төрийн Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэнэ. Үүнд:
26.1.1. Их хурал, Үндэсний Хорооны бүрэн эрхэд хамаарахаар зааснаас бусад
асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
26.1.2. Бодлогын хороодоос оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
26.1.3. Холбогдох Бодлогын хорооноос оруулсан саналыг үндэслэн бүх шатны
сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлаар санал боловсруулж, Үндэсний Хороонд
оруулах;
26.1.4. Холбогдох Бодлогын хорооны саналыг үндэслэн бүх шатны сонгуульд
бусад улс төрийн хүчинтэй эвсэх буюу түншлэх асуудлаар санал боловсруулж,
Үндэсний Хороонд оруулах;
26.1.5. Холбогдох Бодлогын хороо болон аймаг, дүүргийн Бага хурлын
саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар санал
боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.6. Намын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тоо, жилийн төсөв, цалингийн
сан, ажилтнуудын чиг үүргийг тогтоох;
26.1.7. Үндэсний Хороо, Бодлогын хороод, Намын орон нутгийн байгууллага,
Хяналтын Зөвлөл, намын дэмжигчдээс санал болгосон асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэх, хэрэв тухайн асуудал Их Хурлын болон Үндэсний хорооны бүрэн эрхэд
хамаарахаар бол тэдгээр байгууллагад санал оруулж, шийдвэрлүүлэх;
26.1.8. Шаардлагатай гэж үзвэл намын бодлогын тулгамдсан асуудлаар нийт
гишүүдийн дунд санал асуулга явуулах шийдвэр гаргах;
26.1.9. УИХ болон Засгийн газрын шийдвэрээр сонгогддог болон томилогддог
албан тушаалд намаас санал болгох хүнийг хэлэлцэж батлах.
26.2. Улс төрийн Зөвлөл энэ дүрмийн 26.1.9-д заасан асуудлаар шийдвэр
гаргахдаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийг
баримтална.ТАВДУГААР БҮЛЭГ НАМЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
27 дугаар зүйл. Намын удирдлага
27.1. Тус нам нь Намын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга нар, Ерөнхий
нарийн бичгийн даргатай байна. Намын дарга, дэд дарга нар, Ерөнхий нарийн
бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга гэсэн албан тушаалтныг “Намын
удирдлага” гэж томъёолно.
27.2. Намын үйл ажиллагаанд олон жил идэвх зүтгэл гарган оролцож, үнэтэй
хувь нэмэр оруулсан намын гишүүнийг Үндэсний хорооны гишүүдийн 50 хувиас дээш
хэсгийн дэмжсэнээр намын хүндэт даргаар өргөмжилж болно.
27.3. Намын удирдлага тус бүрийн эрх, үүрэг энэ дүрэмд зааснаар
тодорхойлогдоно.
27.4. Авлигалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлсэн гишүүнийг
Намын удирдлагад нэр дэвшүүлэх, сонгохыг хориглоно.
28 дугаар зүйл. Намын даргын эрх, үүрэг
28.1. Намын дарга дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
28.1.1. Тус намыг хууль ёсоор төлөөлөх;
28.1.2. Намыг төлөөлөн бусад нам, Монгол Улсын болон гадаад улсын
байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай харилцах;
28.1.3. Бодлогын хороодыг удирдлагаар хангаж, намын бусад удирдлагад
үүрэг, чиглэл өгөх;
28.1.4. Төрийн албанд намаас санал болгож томилогдсон, улс төрийн албан
тушаалтныг улс төрийн бодлого, удирдамжаар хангах.
28.1.5. Бүх шатны сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах;
28.1.6. Намын дэмжигчидтэй харилцах асуудал;
28.1.7. Намын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх.
28.1.8. Намын дарга намын удирдлагын багийг Үндэсний хороонд санал
оруулна.
28.1.9. Намын дарга аймаг, нийслэл, дүүргийн намын даргыг батламжилна.
28.2. Намын дарга Улс Төрийн Зөвлөлийн зөвшөөрснөөр орон тооны ажлын
албатай буюу орон тооны бус мэргэжлийн зөвлөхтэй байж болно. Хэд хэдэн
мэргэжлийн зөвлөхтэй бол зөвлөхүүдийн танхим байгуулж болно.
28.3. Намын даргын бүрэн эрх дараагийн дарга сонгогдсоноор дуусгавар
болно.
28.4. Намын дарга санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах
эрхтэйгээр оролцохыг хориглоно.
29 дүгээр зүйл. Дэд даргын эрх үүрэг
29.1. Намын дэд дарга дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:29.1.1. Намын дотоод ажлын бодлогын хороог эрхлэн удирдах;
29.1.2. Намын орон нутгийн байгууллага болон намын дэргэдэх
байгууллагуудын ажлыг удирдлагаар хангах;
29.1.3. Намын санхүүжилтийн бодлогын хороог эрхлэн удирдах;
29.1.4.Намыг санхүүжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
29.1.5.Намын төсвийн зарцуулалтыг хариуцаж, тайланг нь жил бүр гарган,
дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний Хорооны хуралдаанаар
хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
29.2. Хэд хэдэн дэд даргатай байх тохиолдолд дэд дарга тус бүрийн чиг
үүргийг Улс төрийн зөвлөл тогтооно.
30 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүрэг
30.1. Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:
30.1.1. Намын Гүйцэтгэх байгуулагa /Хэрэг эрхлэх газар/-ыг, удирдах
30.1.2. Намын гишүүдийн улс төрийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх,
намын ажлын талаарх мэдээллээр хангах, намын гишүүдээс ирүүлсэн санал,
хүсэлтийг тухай бүр барагдуулах, шаардлагатай гэж үзвэл холбогдох Удирдлага,
Удирдах байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
30.1.3.Хэрэг эрхлэх газрын төсвийг захиран зарцуулах;
30.1.4. Хэрэг эрхлэх газрын ажлыг Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл,
Намын даргын өмнө хариуцах;
30.1.5. Улс төрийн зөвлөлөөс тогтоосон цалингийн сан, орон тоонд багтаан
Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авах,
ажлаас халах, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлсний хэмжээг тогтоох, сахилгын
хариуцлага ногдуулах, шагнаж урамшуулах;
30.1.6. Хэрэг эрхлэх газрын дотоод журам, ажилтнуудын ажил, үүргийн
хуваарь, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад журам, зааврыг баталж
мөрдүүлэх;
30.1.7. Намын даргын өгсөн эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлж бусадтай
хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх.
31 дүгээр зүйл. Бодлогын хорооны даргын эрх үүрэг
31.1. Бодлогын хорооны дарга нар энэ дүрмийн 23.2., 23.3.3.-т заасан
Бодлогын хороодыг эрхлэн удирдана. Бодлогын хорооны дарга тус бүрийн эрхлэн
удирдах Бодлогын хороог Үндэсний хороо тогтооно.ЗУРГААДУГААР БҮЛЭГ НАМЫН ХЯНАЛТ
32 дугаар зүйл. Хяналтын байгууллагын тогтолцоо.
32.1. Намын хяналтын байгууллага нь Хяналтын төв байгууллага болох
“Дүрмийн хороо”, намын орон нутгийн байгууллага тус бүрийн дэргэдэх “Дүрмийн
салбар хороо”-оос бүрдэнэ.
32.2. Дүрмийн хороо нь намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам,
зааврын хэрэгжилт болон Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.
32.3. Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Дүрмийн салбар хороо нь
тухайн орон нутгийн анхан, дунд шатны намын хороо, Тэргүүлэгчдийн хурал болон
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй ба түүний эрх хэмжээ,
бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, журмыг Дүрмийн хороо тогтооно.
32.4. Дүрмийн хороо дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
32.4.1. намын үйл ажиллагаанд хяналт тавих;
33.4.2.намын дүрмээр зохицуулах намын зохион байгуулалт үйл
ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;
32.4.3. Их хурал, Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл, намын дарга, Тэргүүн
дэд дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын
гаргасан шийдвэр, намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааварт
нийцэж буй эсэхийг хянах;
32.4.4. Намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын
хэрэгжилтэд хяналт тавих;
32.4.5. Намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
32.4.6. намын удирдлага, Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл, Хяналтын
комисс болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар бусдаас
ирүүлсэн өргөдөл, гомдлыг анхан шатны журмаар шийдвэрлэж Улс Төрийн Зөвлөл,
болон Үндэсний хороогоор хэлэлцүүлэх;
32.4.7. Анхан болон дунд шатны намын байгууллагын Дүрмийн салбар
хорооны шийдвэрийн талаар гишүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хяналтын
журмаар хэлэлцэх;
32.4.8. намын санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам дотоодын хяналт,
шалгалт хийх;
32.4.9. намын дүрмийн зүйл, заалтыг тайлбарлах.
33 дугаар зүйл. Дүрмийн хорооны зохион байгуулалт
33.1. Дүрмийн хорооны үйл ажиллагаагаа явуулах хэлбэр нь Дүрмийн
хорооны хурал байна.
33.2. Дүрмийн хороо 9 гишүүнтэй байх ба тэдгээрийн 2-оос доошгүй нь санхүү,
нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байна.33.3. Дүрмийн хорооны бүрэлдэхүүнд энэ дүрмийн 22.1.4-д заасны дагуу
өөрчлөлт оруулж болно.
33.4. Дүрмийн хорооны дарга, гишүүнийг Улс Төрийн Зөвлөл, Үндэсний
хорооны гишүүнээр сонгохыг хориглоно.
33.5. Дүрмийн хорооны дарга нь Улс төрийн Зөвлөлийн хурал дүрэмд заасан
журмын дагуу явагдаж байгаа эсэх болон алив асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд,
зөв шийдвэрлэж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэйгээр хуралд нь тогтмол оролцоно.
Ингэхдээ Улс төрийн зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцох ба шаардлагатай
асуудлаар гишүүдэд зөвлөж, тэдгээрийн асуултад хариулж болно.
33.6. Дүрмийн хорооны дарга Улс төрийн зөвлөлийн хуралд оролцох
боломжгүй үед түүний зөвшөөрснөөр Дүрмийн хорооны аль нэг гишүүн энэ дүрмийн
34.5.-д заасан үүргийг хэрэгжүүлж болно.
33.7. Дүрмийн хорооны даргын зөвшөөрөлгүйгээр Дүрмийн хорооны аль нэг
гишүүн Улс төрийн зөвлөлийн хуралд оролцохыг хориглоно.
33.8. Дүрмийн хорооны дарга энэ дүрмийн 34.5-д заасан үүргээ
биелүүлээгүйгээс Улс төрийн зөвлөл буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол түүнд
намын дүрмийн 10.1.1.-д заасан хариуцлага ногдуулна.
34 дүгээр зүйл. Дүрмийн хорооны хурал
34.1. Дүрмийн хорооны хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан
хуралдуулж болно. Хурлын товыг Дүрмийн хорооны дарга тогтоох ба хурал болохоос
3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
34.2. Дүрмийн хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хэсгийн саналаар
Хяналтын зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
34.3. Дүрмийн хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин
төгөлдөр болох ба хуралд оролцогчдын 50-иас дээш хувийн саналаар шийдвэр
хүчин төгөлдөр болно.
34.4. Дүрмийн хорооны хурлаас гарах шийдвэр нь тогтоол, дүгнэлтийн
хэлбэртэй байх ба анхан шатны журмаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол,
хяналтын журмаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт гаргана.
34.5. Дүрмийн хороо нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөдөл, гомдол
гаргагчаас асууж тодруулах, холбогдох этгээдээс тайлбар авах, шаардлагатай гэж
үзвэл мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж болох ба
тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгоно.
34.6. Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Дүрмийн салбар хорооны
шийдвэрийн талаар холбогдох этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Дүрмийн хороо
хянан хэлэлцээд гаргасан дүгнэлт эцсийн шийдвэр болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ НАМЫН ХӨРӨНГӨ, САНХҮҮ
35 дугаар зүйл. Намын санхүүжилт
35.1. Нам нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.35.2. Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх журмыг Үндэсний Хороо батална.
36 дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого, түүнийг зарцуулах журам
36.1. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын хөрөнгө нь хөдлөх
болон үл хөдлөх хөрөнгөөс бүрдэх ба дараах эд зүйл хамаарна. Үүнд:
36.1.1. гишүүний болон сонгуульт гишүүний татвар;
36.1.2. гишүүд, дэмжигчдийн өгсөн хандив;
36.1.3. улс төрийн намын хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн санхүүгийн
дэмжлэг;
36.1.4. намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгаанаас олсон орлого;
36.1.5. намын нэр, бэлгэдэл, далбаа ;
36.1.6. намын архив, намын өмчлөлд байгаа эд юмс;
36.1.7. намын мөнгөн хөрөнгийг банканд хадгалуулсны хүү;
36.1.8. тус намд нэгдэж, нийлсэн намын эд хөрөнгө, нэр, далбаа, бэлгэдэл,
архив, сонгуулийн хуульд заасны дагуу сонгогчийн саналын хуудсанд дээгүүр
бичигдэх эрх;
36.1.9. өөрийн эд хөрөнгийг худалдсан, түрээслүүлснээс олсон орлого.
36.2. Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд заасан үйл
ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах ба өөр зүйлд зарцуулах буюу
гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглоно.
36.3. Намын Хэрэг эрхлэх газрын бүтцэд намын санхүүгийн ажил эрхэлсэн
орон тооны алба /Ерөнхий менежер, санхүүгийн албаны дарга, эсхүл эдгээртэй
адилтгах албан тушаалтан/ байна.
36.4. Санхүүгийн алба нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны
дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх ба Хэрэг эрхлэх газрын болон намын санхүүгийн
тайланг гаргана. Ингэхдээ намын орон нутгийн байгууллагуудын санхүүгийн тайлан
гарсны дараа нэгдсэн тайлан гаргана.
36.5. Намын санхүүгийн нэгдсэн тайланг аудитын байгууллагаар заавал
баталгаажуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ НАМЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН
БУУЛГАХ ЖУРАМ
37дугаар зүйл. Татан буулгах үндэслэл
37.1. Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг Улс төрийн намын
тухай хуульд заасны дагуу зөвхөн намын Их Хурал гаргах ба уг шийдвэрийн талаар
ажлын 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд мэдэгдэнэ.
37.2. Зөвхөн Их Хурлын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах буюу татан
буулгах ба уг шийдвэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан
журмын дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлнэ.37.3. Татан буулгах ажиллагааг уг шийдвэр гаргасан байгууллагаас
томилогдсон татан буулгах комисс эрхлэн гүйцэтгэнэ.
37.4. Намыг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг нь зогсоож, бэлэн
байгаа эд зүйлийг нь мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
37.5. Энэ дүрмийн 38.4-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд
хөрөнгийг адил үзэл номлолтой нэг буюу хэд хэдэн намд шилжүүлэх, тийм нам
байхгүй бол төрийн өмчид шилжүүлж болно. Энэ тухай шийдвэрийг зөвхөн Их Хурал
гаргана .
38 дугаар зүйл. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт,
өөрчлөлт оруулах журам
38.1. Их хурлаар баталсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг
Улс төрийн намын тухай хуулийн 13.4.-д заасны дагуу Үндэсний хороо шийдвэрлэж
болно.
38.2. Дүрэмд намын Их хурлаар шийдвэрлэхээр заасан асуудлаар /нэр, дарга,
намын бэлгэдэл, далбааг өөрчлөх зэрэг/ өөрчлөлт оруулсан буюу эсхүл цөөнгүй
нэмэлт, өөрчлөлт орсны улмаас дүрмийн бүтэц, уялдаа өөрчлөгдөж, зүйл, заалтын
дугаар бүхэлдээ хөдлөхөөр бол дүрмийг шинэчлэн найруулж, намын Их Хурлаар
хэлэлцүүлж батлуулахаар Үндэсний Хорооноос шийдвэрлэж болно.
38.3. Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт /шинэчилсэн найруулга/-ийг уг
өөрчлөлт орсноос хойш 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр
хүргүүлнэ.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ