18 дугаар зүйл. Намын Удирдах дээд байгууллага
18.1. Намын Удирдах дээд байгууллага нь “Улс төрийн намын тухай” хуульд заасны дагуу тус намын “Их хурал” байна.
18.2. Их хурлыг 4 жил тутам зарлан хуралдуулна.
18.3. Их хурлыг зарлан хуралдуулах тов түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Үндэсний Хороо тогтооно.
18.4. Үндэсний Хорооны нийт гишүүдийн “50%+1-ээс дээш гишүүдийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Их хурлын тов тогтоох болон хуралдааны дэг тогтоох журам энэ дүрэмд заасан Их хуралтай нэг адил байна.
19 дүгээр зүйл. Их хурлын бүрэн эрх
19.1. Дараах асуудлыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Үүнд: 19.1.1. намын дүрэм, намынмөрийн хөтөлбөрийг батлах;
19.1.2. намын даргыг сонгох, чөлөөлөх;
19.1.3. намын даргын бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.4.Үндэсний хороог сонгож байгуулах, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.5.Хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх; 19.1.6. намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох; 19.1.7. намын нэрийг өөрчлөх.
19.2. Их хуралд оролцох төлөөлөгчдийн гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
19.3. Их хурлын хуралдааны дэгийг тухайн Их хурал өөрөө тогтооно.
20 дугаар зүйл. Намын Төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний хороо
20.1. Их Хурлаас сонгогдсон Үндэсний Хороо нь түүний чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын Төлөөллийн төв байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.
20.2. Үндэсний Хороо 219 хүртэл гишүүнтэй байна.
20.3. Үндэсний Хорооны гишүүдийг дараахь байдлаар бүрдүүлнэ.
Үүнд: 20.3.1. аймгийн намын хороо тус бүрээс тухайн аймаг дахь УИХ-ын сонгуулийн мандатын тоог 2 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.2. дүүргийн намын хороо тус бүрээс тухайн дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 3 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.3. Их хурлаар сонгогдсон намын дарга;
20.3.4. аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга нар, намын дэргэдэх байгууллагуудын дарга нар;
20.3.5. Энэ дүрмийн 27.1-д заасан намын удирдлагууд албан тушаалаараа.
20.4. Үндэсний хорооны нийт гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл /суудал хадгалах квот/ бүрдүүлнэ. Энэ заалт Улс төрийн зөвлөлийг сонгож бүрдүүлэхэд нэг адил хамаарна.
20.5. Үндэсний Хорооны бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Үндэсний Хорооны Хурал байна. Тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь уг Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг сонгосон Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно. 20.6. Тухайн Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ба дараагийн ээлжит Их хурлаас шинээр сонгогдох Үндэсний хорооны бүрэлдэхүүнд бүрэн эрх нь дуусгавар болж буй Үндэсний хорооны гишүүдийн гуравны хоёроос илүүгүй хэсгийг дахин сонгож /ротаци/ болно.
20.7. Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дараахь үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
20.7.1. тухайн Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаа дууссанаар;
20.7.2. Үндэсний Хорооны гишүүнээс гарах тухай өөрөө бичгээр хүсэлт гаргаснаар; 20.7.3. намын дүрмийн 10.1.1. , 10.1.3. -т заасан шийтгэл хүлээснээр;
20.7.4. гишүүн нас барснаар.
20.8. Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл Улс төрийн Зөвлөлийн болон Хяналтын Зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна. 20.9. Энэ дүрмийн
20.7.2.-20.7.4.-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний хорооны гишүүний оронд шинээр гишүүн сонгож болох ба уг гишүүний бүрэн эрхийн хугацаа бүрэн эрх нь дуусгавар болж буй гишүүний үлдсэн хугацаагаар тодорхойлогдоно.
21 дүгээр зүйл. Үндэсний Хорооны Хуралдаан
21.1. Үндэсний Хорооны Хуралдаан ээлжит буюу ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд 1 удаа зарлан хуралдуулна. Хурлын товыг Улс төрийн Зөвлөл тогтоох ба хурал болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлана. Ингэхдээ Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон судлах шаардлагатай гэж үзсэн материалыг гишүүдэд хурлаас өмнө хүргүүлж болох ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр болонe-mail-ээр авч болно.
21.2.Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй асуудлыг уг хуралд оролцсон нийт гишүүдийн 50%+1-ээс дээш хэсгийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
21.3. Үндэсний Хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Ингэхдээ уг шаардлагыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Улс төрийн зөвлөл хурлын товыг тогтоох ба хурал болохоос 3 хоногийн өмнө Үндэсний хорооны гишүүдэд зарлана. Үндэсний Хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр болон e-mail-ээрсанал авах түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй зүйлийг хэлэлцэх журам ээлжит бус хуралд нэг адил хамаарна.
21.4.Үндэсний Хорооны гишүүдийн олонхихүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба энэ дүрмийн 22.2.-т зааснаас бусад тохиолдолд хуралд оролцогчдын олонхийнсаналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
21.5. Үндэсний Хорооны хурлаас гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хурлын дарга, Тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна. Харин хурлын тэмдэглэлтэй хурлын дарга танилцаж гарын үсэг зурах ба тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий ажилтныг томилох, түүний хариуцлагыг тодорхойлох, тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудлыг Хэрэг эрхлэх газар хариуцна.
21.6. Үндэсний Хорооны хуралдааны дэгийг тухайн Үндэсний Хороо өөрөө тогтооно.
22 дугаар зүйл. Үндэсний Хорооны бүрэн эрх
22.1. Үндэсний Хорооны Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: 22.1.1. намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах; 22.1.2. Үндэсний Хорооны гишүүн орон гарах тохиолдолд түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх;
22.1.3. Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах;
22.1.4. Хяналтын Зөвлөлийн даргыг сонгох, гишүүн орон гарсан тохиодолд түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх, эгүүлэн татах;
22.1.5. намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах;
22.1.6. шаардлагатай гэж үзвэл намын хүндэт даргыг өргөмжлөх;
22.1.7. намын үйл ажиллагааны тайланг жил бүр хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх; 22.1.8. аймаг, дүүргийн намын хорооны Бага хурлын саналыг үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;
22.1.9 сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах.
22.1.10. УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд дангаараа эсхүл парламентад суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах, нэр дэвших хүнийг хэлэлцэх, нууцаар санал хурааж батлах;
22.1.11. бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх болон бусад намтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах;
22.1.12. намын жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлах;
22.1.13. жилийн төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх; 22.1.14. намын дүрмийг дагалдан гарах энэ дүрэмд заасан заавар, журмыг хэлэлцэж батлах;
22.1.15. Улс төрийн зөвлөл болон Бодлогын хороодоос чиг үүргийнхээ дагуу оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
22.1.16. Намын дарга нас барсан, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн, өөр ажилд шилжсэн тохиолдолд чөлөөлөх, түр орлон гүйцэтгэгчийг томилох.
22.2. Үндэсний Хороо шаардлагатай гэж үзвэл Улс төрийн намын тухай хуульд тусгайлан зааснаас бусад зарим бүрэн эрхээ Улс төрийн Зөвлөлд шилжүүлж болно. Энэ тухай асуудал хэлэлцэх Үндэсний Хорооны хуралд гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэнээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын дөрөвний гурваас дээш хэсгийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
22.3.Үндэсний хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлахдаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 30-аас доошгүй хувийг аль нэг хүйсийн төлөөллөөр бүрдүүлнэ.
22.4. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар дотоодод мөрдөх журмыг Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
23 дугаар зүйл. Бодлогын хорооны бүтэц
23.1. Үндэсний Хороо нь улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүргээ “Бодлогын хороо” байгуулж ажиллуулах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Бодлогын хороог засгийн газрын бүтэц зохион байгуулалтад тохируулан байгуулах ба намын ажлын салбар, чиглэлээр байгуулна. Бодлогын хорооны дарга нарыг Улс төрийн зөвлөлийн гишүүдээс сонгон батлана.
23.2. Намын ажлын чиглэлээр дараахь Бодлогын хороод байна.
Үүнд: 23.3.1.намын дотоод ажлын;
23.3.2. намын гадаад харилцааны ;
23.3.3. намын санхүүжилтийн. 23.3. Шаардлагатай гэж үзвэл Бодлогын хороодын бүтцийг өөрчилж болно.
24 дүгээр зүйл. Бодлогын хороодын зохион байгуулалт
24.1. Бодлогын хороог Үндэсний хорооны гишүүдээс бүрдүүлнэ. Бодлогын хороо 20-иос доошгүй гишүүнтэй байх ба хороо тус бүрийг намын дэд дарга болон бодлогын хорооны дарга эрхлэн удирдана.
24.2.Бодлогын хороодын бүрэлдэхүүн, тухайн хороог эрхлэн удирдах дэд дарга болон бодлогын хорооны дарга, хороо тус бүрийн чиг үүрэг, тэдгээрийн ажиллах нийтлэг журмыг намын дотоод ажлын Бодлогын хороо боловсруулж,Үндэсний Хороогоор батлуулна.
24.3. Бодлогын хороод нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хууль тогтоомж, бодлогын шинжтэй бусад баримт бичиг болон энэ дүрэмд заасан заавар журмын төсөл боловсруулах, шаардлагатай асуудлаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, зөвлөлгөө өгөх хэлбэрээр намын Удирдлага, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнчлэн намаас санал болгож сонгогдсон буюу томилогдсон улс төрийн албан тушаалтнуудыг бодлого, чиглэлээр хангаж ажиллах үүрэгтэй.
24.4. Бодлогын хороод гаднаас нэг буюу хэд хэдэн зөвлөхтэй байж болно.
24.5. Бодлогын хороод чиг үүргийнхээ дагуу боловсруулсан асуудлаа Улс төрийн зөвлөл болон Үндэсний хороонд оруулж хэлэлцүүлэх буюу энэ дүрмийн
24.3.-д заасан албан тушаалтнуудад танилцуулах, тэдгээрээс шаардлагатай асуудлаар тухай бүр мэдээлэл авах эрхтэй.
24.6. Бодлогын хороо тус бүрийн ажлын тайланг Улс Төрийн Зөвлөл жил бүр хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө.
25 дугаар зүйл. Намын Удирдах төв байгууллага
25.1. Намын Удирдах төв байгууллага нь Улс Төрийн Зөвлөл бөгөөд Үндэсний Хорооны хуралдааны чөлөөт цагт намын үйл ажиллагааг удирдана.
25.2. Улс Төрийн Зөвлөлийг Үндэсний Хорооны гишүүдээс бүрдүүлэх ба 35 хүртэл гишүүнтэй байна. Улс Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 27.1.-д заасан намын удирдлагууд албан тушаалаараа орно.
25.3. Улс Төрийн Зөвлөлийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа зарлан хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын дарга, Улс Төрийн Зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хэсгийн шаардсанаар Улс төрийн зөвлөлийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
25.4. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол Улс Төрийн Зөвлөлийн нийт гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
25.5. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хурал даргалагч гарын үсэг зурна. Хурлын тэмдэглэл хөтлөлт болон тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудал энэ дүрмийн 21.5.-д зааснаар зохицуулагдана. 25.6. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
25.7. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ба шинээр байгуулагдана.
26 дугаар зүйл. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрх
26.1. Улс Төрийн Зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Үүнд: 26.1.1. Их хурал, Үндэсний Хорооны бүрэн эрхэд хамаарахаар зааснаас бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
26.1.2.Бодлогын хороодоос оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
26.1.3. холбогдох Бодлогын хорооноос оруулсан саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.4. холбогдох Бодлогын хорооны саналыг үндэслэн бүх шатны сонгуульд бусад улс төрийн хүчинтэй эвсэх буюу түншлэх асуудлаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.5. холбогдох Бодлогын хороо болон аймаг, дүүргийн Бага хурлын саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.6.намын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тоо, жилийн төсөв, цалингийн сан, ажилтнуудын чиг үүргийг тогтоох;
26.1.7. Үндэсний Хороо, Бодлогын хороод, Намын орон нутгийн байгууллага, Хяналтын Зөвлөл, намын дэмжигчдээс санал болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, хэрэв тухайн асуудал Их Хурлын болон Үндэсний хорооны бүрэн эрхэд хамаарахаар бол тэдгээр байгууллагад санал оруулж, шийдвэрлүүлэх
26.1.8. шаардлагатай гэж үзвэл намын бодлогын тулгамдсан асуудлаар нийт гишүүдийн дунд санал асуулга явуулах шийдвэр гаргах;
26.1.9. УИХ болон Засгийн газрын шийдвэрээр сонгогддог болон томилогддог албан тушаалд намаас санал болгох хүнийг хэлэлцэж батлах. 26.2. Улс төрийн Зөвлөл энэ дүрмийн
26.1.9.-д заасан асуудлаар шийдвэр гаргахдаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийг баримтлана.