Иргэний Зориг, Ногоон намын удирдлага өөрчлөгдөв

  • ИЗНН-ын Үндэсний хороо 2023 оны 06-р сард хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө. Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дүрэмд дараах өөрчлөлт оров. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “… Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалт нэмж тусгагджээ. Тус хурлаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. ИЗНН-ын даргаар намын дэд дарга байсан Батын Батбаатар нэр дэвшиж, Үндэсний хорооны хурлаар гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 100 хувийн саналаар ИЗНН-ын даргаар Батын Батбаатар сонгогдов. Иргэний Зориг Ногоон намаас өнөөдөр 2023 оны 6-р сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхэд өргөдөл ирүүлж, “Иргэний Зориг Ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай өргөдөл гаргав.

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ