37дугаар зүйл. Татан буулгах үндэслэл
37.1. Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу зөвхөн намын Их Хурал гаргах ба уг шийдвэрийн талаар ажлын 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд мэдэгдэнэ.
37.2. Зөвхөн Их Хурлын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах буюу татан буулгах ба уг шийдвэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлнэ.
37.3. Татан буулгах ажиллагааг уг шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэн гүйцэтгэнэ.
37.4. Намыг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг нь зогсоож, бэлэн байгаа эд зүйлийг нь мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
37.5. Энэ дүрмийн 38.4-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг адил үзэл номлолтой нэг буюу хэд хэдэн намд шилжүүлэх, тийм нам байхгүй бол төрийн өмчид шилжүүлж болно. Энэ тухай шийдвэрийг зөвхөн Их Хурал гаргана .
38 дугаар зүйл. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам
38.1. Их хурлаар баталсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.4.-д заасны дагууҮндэсний хороо шийдвэрлэж болно.
38.2. Дүрэмд намын Их хурлаар шийдвэрлэхээр заасан асуудлаар /нэр, дарга, намын бэлгэдэл, далбааг өөрчлөх зэрэг/ өөрчлөлт оруулсан буюу эсхүл цөөнгүй нэмэлт, өөрчлөлт орсны улмаас дүрмийн бүтэц, уялдаа өөрчлөгдөж, зүйл, заалтын дугаар бүхэлдээ хөдлөхөөр бол дүрмийг шинэчлэн найруулж, намын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахаар Үндэсний Хорооноос шийдвэрлэж болно.
38.3. Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт /шинэчилсэн найруулга/-ийг уг өөрчлөлт орсноос хойш 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлнэ.