ТАВДУГААР БҮЛЭГ НАМЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

27 дугаар зүйл. Намын удирдлага

27.1. Тус нам нь Намын дарга, 3 дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргатай байна. Намын дарга, 3 дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга гэсэн 6 албан тушаалтныг “Намын удирдлага” гэж томъёолно.

27.2. Намын үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан намын гишүүнийг Үндэсний хорооны гишүүдийн 50 хувиас дээш хэсгийн дэмжсэнээр намын хүндэт даргаар өргөмжилж болно.

27.3. Намын удирдлага тус бүрийн эрх, үүрэг энэ дүрэмд зааснаар тодорхойлогдоно.

28 дугаар зүйл. Намын даргын эрх, үүрэг

28.1. Намын дарга дараахь эрх, үүрэгтэй байна.

Үүнд: 28.1.1. тус намыг хууль ёсоор төлөөлөх;

28.1.2. намыг төлөөлөн бусад нам, Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай харилцах;

28.1.3. Бодлогын хороодыг удирдлагаар хангаж, намын бусад удирдлагад үүрэг, чиглэл өгөх;

28.1.4. төрийн албанд намаас санал болгож томилогдсон, улс төрийн албан тушаалтныг улс төрийн бодлого, удирдамжаар хангах.

28.1.5. бүх шатны сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах;

28.1.6. намын дэмжигчидтэй харилцах асуудал;

28.1.7. намын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх.  

28.2. Намын дарга Улс Төрийн Зөвлөлийн зөвшөөрснөөр орон тооны ажлын албатай буюу орон тооны бус мэргэжлийн зөвлөхтэй байж болно. Хэд хэдэн мэргэжлийн зөвлөхтэй бол зөвлөхүүдийн танхим байгуулж болно.

28.3. Намын даргын бүрэн эрхийн хугацаа түүнийг сонгосон Их Хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдох ба дараагийн Их хурлаар улиран сонгогдож болно.

28.4. Намын дарга санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.

28.5. Хэд хэдэн намын даргатай байх тохиолдолд намын дарга тус бүрийн чиг үүргийг Улс төрийн зөвлөл тогтооно.

29 дүгээр зүйл. Дэд даргын эрх үүрэг

29.1. Намын дэд дарга дараахь эрх үүрэгтэй байна.

Үүнд: 29.1.1. намын дотоод ажлын бодлогын хороог эрхлэн удирдах;

29.1.2. намын орон нутгийн байгууллага болон намын дэргэдэх байгууллагуудын ажлыг удирдлагаар хангах;

29.1.3. намын санхүүжилтийн бодлогын хороог эрхлэн удирдах;

29.1.4.намыг санхүүжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;

29.1.5.намын төсвийн зарцуулалтыг хариуцаж, тайланг нь жил бүр гарган, дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.

29.2. Хэд хэдэн дэд даргатай байх тохиолдолд дэд дарга тус бүрийн чиг үүргийг Улс төрийн зөвлөл тогтооно.

30 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүрэг

30.1. Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь эрх үүрэгтэй байна.

Үүнд: 30.1.1. намын Гүйцэтгэх байгууллагa /Хэрэг эрхлэх газар/-ыг удирдах;

30.1.2. намын гишүүдийн улс төрийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, намын ажлын талаарх мэдээллээр хангах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг тухай бүр барагдуулах, шаардлагатай гэж үзвэл холбогдох Удирдлага, Удирдах байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;   

30.1.3.Хэрэг эрхлэх газрын төсвийг захиран зарцуулах;

30.1.4. Хэрэг эрхлэх газрын ажлыг Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөлийн өмнө хариуцах;

30.1.5. Улс төрийн зөвлөлөөс тогтоосон цалингийн сан, орон тоонд багтаан Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авах, ажлаас халах, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлсний хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, шагнаж урамшуулах;

30.1.6. Хэрэг эрхлэх газрын дотоод журам, ажилтнуудын ажил, үүргийн хуваарь, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад журам, зааврыг баталж мөрдүүлэх; 30.1.7. намын даргын өгсөн эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлж бусадтай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх.

31 дүгээр зүйл. Бодлогын хорооны даргын эрх үүрэг

31.1. Бодлогын хорооны дарга нар энэ дүрмийн 23.2., 23.3.3.-т заасан Бодлогын хороодыг эрхлэн удирдана. Бодлогын хорооны дарга тус бүрийн эрхлэн удирдах Бодлогын хороог Үндэсний хороо тогтооно.

Хуваалцах:

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Гишүүнээр элсэх

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

САЙН ЦАГИЙГ
БИД АВЧИРНА

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ