Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгэжээ
Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ.
Намын X их хурал 2023 оны 9 дүгээр сарын 9 боллоо
Намын X их хурлыг 2023 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод 288 гишүүнтэйгээр зохион байгууллаа. Хурлаар намын даргыг батламжилсан, мөн үндэсний хорооны гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг батламжилсан.
Намын дэргэдэх байгууллагуудын хурал боллоо
2023 оны 9 дүгээр сарын 2,3,5-нд Намын дэргэдэх байгууллага Эмэгтэйчүүд, Залуучууд, ахмадууд, оюутнуудын холбооны хурлыг тус тус зохион байгуулж Их хурлын төлөөлөгч, үндэсний хорооны гишүүнийг батламжилсан
Аравдугаар их хурлын ажлын хэсгийг баталлаа
2023 оны 8 дугаар сарын 14-нд Улс төрийн зөвлөлийн хурлаар Хэрэг эрхлэх газрын дарга томилов. Аравдугаар их хурлын ажлын хэсгийг баталсан.
2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үндэсний хорооны хурал боллоо
2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үндэсний хорооны хурлаар Аравдугаар Их хурлын тов болон төлөөлөгчдийн тоог баталсан.
Ардын хувсьгалын 102 жилийн одон медалиар намын гишүүд шагнагдлаа
2023 оны 7-р сарын 10-нд Гавьяат-1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-2, Алтан гадас-13, хөдөлмөрийн хүндэт-13, Ардын хувьсгалын 100 медаль-21, Боловсролын яамны хүндэт жуух-6, Нийслэлийн шагналууд гардуулав.
Иргэний Зориг, Ногоон намын удирдлага өөрчлөгдөв
ИЗНН-ын Үндэсний хороо 2023 оны 06-р сард хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө. Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дүрэмд дараах өөрчлөлт оров. Тус…