Түүхэн товчоо

2000 он
2000 оны 2-р сорд С.Зоригийн фракцынхан гэж нэрлэгдсэн С.Оюун, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, Х.Хулан, Л.Эрдэнэтуул нарын хүмүүс бие даасан нам байгуулах болсноо олон нийтэд мэдэгдэв. 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Шинжлэх ухаан мэдээллийн төвийн хурлын зааланд С.Зоригийн фракцынхны санаачилсан шинэ нам үүсгэн байгуулах Их хуралд таслах эрхтэй 40 мандат бүхий нийслэл, орон нутгийн төлөөлөгч цугларч Монголын 24 дэх улс төрийн нам гал голомтыг бадраан, Иргэний Зориг Нам гэж нэрлэн даргаар нь Санжаасүрэнгийн Оюуныг сонгов. 2000 оны 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуульд Иргэний Зориг Нам Ногоон намтай хамтран "Иргэний Зориг - Ногоон Нам" эвсэл байгуулан нийт 76 тойрогт 76 нэр дэвшүүлэн оролцож Дорнод аймгийн 17 дугаар тойргоос С.Оюун дахин сонгогдсон амжилт гаргаж, парламентын нам болов. Орон нутгийн сонгуулийн дараа И3Н, Л.Дашням даргатай Монголын Төлөө Нам Д.Ганбаатар  тэргүүтэй Орон Нутгийн хөгжил намууд нийлэн нэгдэв. ИЗН Монголын хүч
2001он

Гуравдагч хүчний орон зайг бий болгохын төлөө чармайн ажиллаж эхлэв.

2001 он ИЗН парламентад суудалтай намын хувьд 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АИХ депутат асан, академич, зохиолч Лувсандамбын Дашнямын нэрийг дэвшүүлэн оролцов. Мөн 2001 Булган аймгийн 11 тойргийн нөхөн сонгууль болоход БНН-ын дарга "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан дэвшиж дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулсан баг Булган аймагт ажиллав. ИЗН, БНН тус тусдаа ажлын хэсэг гарган, хоёр намыг нэг улс төрийн хүчин болгох ажлыг оны сүүлээр эхлүүлэв.

2002 он

2002 оны 2 дугаар сарын 22-нд ИЗН, БНН-тай нэгдэх Их хурал Соёлын Төв өргөөнд болж, нэгдсэн намаа ИЗ-БНН хэмээн нэрлэв. Намууд нэгдэн, С.Оюун намын Тэргүүн, Б.Жаргалсайхан намын Тэргүүн дэд дарга, Ц.Ганхуяг, С.Отгонбаяр нар намын Дэд даргаар сонгогдов.

2002 оны 8 дугаар сарын 1-ний өдөр "АН, ИЗ-БНН нь Монгол орондоо иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үзэл санааны дор эрх зүйт төрийг байгуулах, Монголын ардчилсан хүчнийг нэгтгэн нягтруулах эрхэм зорилгоор

2004 оныг дуустал хугацаанд УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгууль, Орон нутгийн сонгуульд хамтран оролцохоор харилцан тохиролцож "Түншлэлийн гэрээ" байгуулж, түүнд АН-ын дарга Д.Дорлигжив, ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун нар гарын үсэг зурав.

2003он

"ААА-г арилгана, БББ-r бий болгоно" дунд хугацааны стратегийн баримт бичгээ ард түмэндээ танилцуулж, тэдний санал бодол, дүгнэлт зөвлөмжийг уулзалт ярилцлага, факс, захидол, электрон шуудан, сонин хэвлэлийн хуудсаар дамжуулан хүлээн авав. ИЗ-БНН АН-тай эвслийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ үед "Сантмарал" сангийн судалгаагаар МАХН 38, АН 27, ИЗ-БНН 10 Эх орон МАСШН 3 хувийн чансаатай байв.

2004 он

2004 оны 3-р сарын 30-ны өдөр ИЗ-БНН-ын дунд хугацааны "ААА-БББ" хөтөлбөрийг 2003 оноос хойш 1.5 жил гаруй хугацаанд ард нийтээр хэлэлцүүлсний дүнг танилцуулах Бага хурал болов. Тус хуралд ИЗ-БНН-ын Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Л.Дашням, Ч.Базар нарын хүмүүс хөтөлбөрийн асуудалтай холбогдсон илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2004 оны 4 дүгээр сарын 19- ний өдөр ИЗ-БНН-аас Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Энхбаярт С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ. Тодорхой ул мөртэй, гэрчтэй энэ хэргийг илрүүлэхгүй 6 жилийн нүүр үзэж буйг хүчний байгууллага сайн, муу ажиллаж байна гэхээсээ илүү тэдний ажлыг дэмжих төр, засгийн төвшний сонирхол бага байгаатай холбон үзэж байгаагаа ч ИЗ-БНН нуусангүй. Түүнчлэн Ерөнхий сайдаас 2000 оны сонгуулиар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлнэ гэж амласан амлалтаа хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын хаврын чуулганаар энэ хэргийн илрүүлэлтийн үйл явцын талаар хэлэлцэн, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, олон улсын шинжээчдийг урьж ажиллуулан хэргийн мөрдөлтөд хяналт тавиулахыг шаардав. 2004 он 4 дүгээр сард ИЗН-ын Их хурал хуралдаж, ирэх УИХ-ын сонгуульд баримтлах бодлогоо тодорхойлов. 2004 оны 10 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн улс төрийн намуудын V Бага хуралд С.Оюун тэргүүтэй ИЗН-ын төлөөлөгчид оролцов. Хурлын төлөөлөгчид намын Дэд дарга Ц.Ганхуягаар удирдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-д албан ёсны айлчлал хийв.

2005 он

Энэ онд ИЗН байгуулагдсаны 5 жилийн ой тохиосон тул намын Хэрэг Эрхлэх Газраас ой угтсан хоёр сарын аяныг улс орон даяар зохион байгуулав. Намын тэргүүний дэргэдэх зөвлөлдөх танхимын гишүүд, Стратегийн судлалын хүрээлэнтэй хамтран 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр "Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хувилбарууд" сэдэвт уулзалт ярилцлагыг намын УТЗ, ҮХ-ны гишүүдийн дунд зохион явуулж, УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд өгөх саналуудаа нэгтгэв. 

2006 он

2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал болж, намын Тэргүүн С.Оюун "Иргэний Зориг ба Монгол түмний шинэ сорилт" улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан ИЗ-БНН-ын ээлжит бус Их хурал ҮХ-ноос оруулсан "Намын нэрийг өөрчлөх тухай" саналыг хэлэлцэн намын дүрмийн 19.1.7 дахь заалтыг үндэслэн намын нэрийг "Иргэний Зориг Нам" гэж өөрчлөх шийдвэр гаргав. УИХ дахь ИЗН-ын төлөөлөл болох М. Зоригт, С.Оюун нар бүрэн эрхийнхээ дагуу Засгийн Газрын гишүүн, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Сайд Ц.Цэнгэлийг Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас нь огцруулах саналыг УИХ-ын даргад 2006 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өргөн барив.

2007 он

Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбоо 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Гамбург хотноо болсон 60 жилийн ойн үеэрээ ИЗН-ыг жинхэнэ гишүүнээрээ элсүүлэв. Энэхүү холбоонд ИЗН элссэнээр Монгол улс дэлхийн улс төрийн гурван гол баганад өөрийн төлөөлөлтэй болов.

2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн ИЗН-ын ЕНБД М.Зоригт нар УИХ-ын ээлжит бус сонгуулийн төлөө парламентын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлэв. 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунд хамтран ажиллах тухай санал бүхий албан тоотыг ирүүлэв. Намын УТЗ хуралдаж, С.Баярын Засгийн газрын танхимд ИЗН-ын төлөөлөл оролцож, Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газар хамтран байгуулах тухай гэрээнд МАХН-ыг төлөөлж МАХН-ын дарга С.Баяр, ИЗН-ыг төлөөлж ИЗН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зурав. Энэхүү гэрээгээр ИЗН С.Баярын Засгийн газарт Гадаад хэргийн болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамыг толгойлон ажиллах болов.

2008 он

Монголын Үйлдвэрчний Соёлын төвд болсон ээлжит Их хуралд хот, хөдөөгийн 1200 гаруй төлөөлөгчид оролцож, "Уушиг нь муудсан төр, төрийн гадна үлдсэн Монгол хүн" улс төрийн илтгэлийг ИЗН-ын  Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Д.Өлзийсайхан нар тавьж, ТВ9 телевизээр Монгол орон даяар нэвтрүүлэв. 2008 оны 1 дүгээр сарын 22-ноос 28-ны хооронд ХБНГУ-ын КАС-ийн шугамаар ИЗН-ын парламент болон гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга М.Чойдорж сонгуулийн менежерүүдэд зориулсан хөтөлбөр - танилцах аялалд оролцож, Хессе мужийн парламентын орон нутгийн сонгуулийг ажиглав. 2008 оны хавар доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Л.Ням-Осорын удирдаж байсан, Монголын ууган улс төрийн хүчнүүдийн нэг Монголын Эв Нэгдлийн Нам ИЗН-ын дүрэм, үзэл баримтлал, бодлогыг хүлээн зөвшөөрч нийлэн нэгдэв. Тус намын ЕНБД Ш.Сүхбаатарыг ИЗН-ын Дэд даргаар сонгож, ҮХ, УТЗ-ийн гишүүдийг 50х50-ийн харьцаатайгаар шинээр сонгож байгуулав.

2009 он

2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН парламентын намын хувьд ҮХ-ныхоо шийдвэрийг үндэслэн АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин оролцов. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёрын дунд болсон халз өрсөлдөөнд Ц.Элбэгдорж 52 орчим хувийн санал авч ялалт байгуулав. 2009 онд ИЗН-ын төлөөлөгчид Казакстан улсын Астана хотноо болсон Азийн улс төрийн намуудын ээлжит Бага хуралд оролцов. 2009 оны намар болсон Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбооны 56 дугаар Бага хуралд ИЗН гишүүний хувьд оролцож, илтгэл хэлэлцүүлэв. 2009 оны 10 сарын 30-наас 11 сарын 2 өдөр Египетийн нийслэл Кайр хотноо болсон Либерал Интернэшнлийн 56 дугаар Их Хуралд ИЗН-ын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Уг хурлын үеэр ИЗН-ын гишүүнчлэлийг баталсан шийдвэр гаргасан бөгөөд хуралд оролцсон ИЗН-ын Үндэсний Хорооны гишүүн Т.Эрдэнэчимэг ИЗН-ын үүсэл, хөгжлийн сэдвээр танилцуулга хийжээ. Мөн хурлын үеэр ИЗН-ын төлөөлөгчид Германы Чөлөөт Ардчилсан нам болон Фридрих Наумаиы сангийн төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт зохион байгуулж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2010 он

2010 оны 3 сарын 13-нд Иргэний Зориг Нам 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.

2011 он

2011 оны 3 сарын 26-нд ИЗ-НН-ын нэгдэх Их хурал болов. Зангиагүй уулзалт зохион байгуулав. ИЗ-НН-ын УТЗ-ийн гишүүд, ХЭГ-ын ажилтнууд оролцов. 2011 оны 4 сарын 05-нд ИЗ-НН-ын удирдлагууд УИХ дахь МАН бүлгийн ахлагчтай уулзаж, Сонгуулийн хуулийн талаар ИЗ-НН-ын баримталж буй байр суурийг илэрхийлэв. 2011 оны 4 сарын 08-нд ИЗ-НН-аас "Монгол Улсын Сонгуулийн тогтолцооны шинэчлэл" сэдэвт улс төрийн намуудын хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МАН, МҮШН, АН, ИХН, БНН-уудын төлөөлөл оролцов. Гадаадад амьдарч буй иргэдийн төлөөллөөс сонгох эрхээ хангах заалтыг Сонгуулийн шинэ хуулинд оруулах хүсэлт ил захидлын хариуг ИЗНН хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөв.

2011 оны 5 сарын 04-нд ИЗ-НН "Цахим өртөө" ТББ-тай гадаадад суугаа МУ-ын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 2011 оны 5 сарын 10-нд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар МНН-ыг ИЗН-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулах хүсэлтийг бүртгэхээс түтгэлзэв. 2011 оны 5 сарын 08-нд МҮХАҮТ-тай ИЗ-НН хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2011 оны 4 сарын 04-нд ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд материал хүргүүлэв. 2011 оны 5 сарын 09-нд Дээд шүүх ИЗ-НН бүртгэх хурлаа хийж татгалзсан хариу өгөв. 2011 оны 6 сарын 14. ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин материалаа өгөв.

2012 он

2012оны 10 сард Либериал интернэшнл холбооны жихэнэ гишүүнээр сонгогдсон. 2012 онд ИЗНН-ын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Булганчимэг CALD-ын Залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.

2013 он

2013 онд ИЗНН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнүүдийг үе шаттайгаар амжилттай зохион байгуулав. 2013 оны 7 сард ИЗНН нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжин оролцов. ХБНГУ-ын Чөлөөт Ардчилсан нам ИЗНН-ын хамтын ажиллагааны дагуу Фридрих Наумын Сангийн санхүүжилтээр засаг барьж буй жижиг намуудын бодлого, үйл ажиллагаа,

2016 он

УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бодлого стратеги сэдвээр тус сангийн захирал Манфрейд Рехтар намын удирдлага, 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд сургалт явуулав.

2018 он

2018 оны 01 сарын 27-ны үндэсний хорооны хурлаар намын дүрмэнд өөрчлөлт      оруулж нам нэг даргатай болов. Намын даргаар Ц.Ганхуяг үлдэж, С.Оюун,      С.Дэмбэрэл нар өргөдлөө өгөн намын даргаас чөлөөлөгдөв.

Share on facebook
Share on twitter
Share on linkedin